Эрүүл мэнд

Хүрэн манжингийн шүүсний итгэмээргүй ач тус

Та болон таны ойр дотны хэн нэгэн даралт, зүрх судас, чихрийн шижин, цус багадалт, судасны нарийсал, элэгний хатуурал, элэгний цирроз зэрэг өвчин зовиуртай бол хүрэн манжинтай органик цэвэр шүүс бүх асуудлыг шийдэж чадах хүчтэй гэдгийг мэдэх үү?
Мөн хүрэн манжингийн шүүсийг тогтмол ууснаар илүүдэл жингээсээ салж эрүүлжих бүрэн боломжтой гэнэ шүү!
Бас хүрэн манжин байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоодог гэх мэт эл ногооны ач тус их.

Тэгвэл бас нэгэн шидийг нь эрдэмтэд тогтоолоо. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс, ханд уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.

  • Хүрэн манжингийн найрлага дахь нитратууд хоол боловсруулах үед ходоодны хүчилд дэм өгөхөөс гадна ашигтай нянгууд тэрхүү бодист ордог байна. Энэ нь судасны ханыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг аж.
  • Эрдэмтэд судалгаандаа 70-аас дээш насныхныг хамруулан хэдэн сарын турш өглөө бүр хүрэн манжингийн аяга шүүс, ханд уулгахад хөгшчүүдийн даралт тогтворжиж, ой тогтоолт нь илт сайжирсан.
  • Хүрэн манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна.
    Хорт хавдартай ч хүн энэ шүүсээр хорт хавдараа эдгээсэн түүх ч байдаг.
  • Мөн цус багадах, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг бөөр гэдэсний эмгэгийн үед хүрэн манжингийн шүүсийг хэрэглэх эмчилгээний аргыг өнөөдрийг хүртэл зарим улс оронд уламжлал болон орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж байна.
  • Хүрэн манжингийн шүүсийг тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.

  • Хүрэн манжин нь сахар, С, В, Р витаминууд кальци, сүүний хүчил, төмөр зэрэг хүний биед хэрэгцээтэй бодисуудыг агуулдаг учраас хоол боловсруулах эрхтнvvдийн vйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Тиймээс хоолны эмчилгээнд хэрэглэж элэг, судас зэргийг өөхлөхөөс хамгаалж цөсийг аажмаар цэвэршүүлж байдаг.

Хүрэн манжинг лууван болон бөөрөнхий байцаатай хамт шахахад маш сайн зохицдог. Дээрээс нь алим, лийр, тарвас зэргээс аль нэгийг нь сонгоод хамт шахаарай! Гоё амттай шүүс болдог.

Хүрэн манжинг дангаар нь шахаж уудаггүй. Энэ нь маш өтгөн хурц тэжээллэг ногоо юм.
Өтгөнөөр нь 1 дор нь уувал даралт буух аюултай тул шүүсэнд өнгө оруулах төдий хийж шахахад яг таардаг юм.
1 литр орчим шүүс шахахдаа тал хүрэн манжин хийж шахах ба мөн 1ш хальсалсан лемоныг хамт шахахаа мартав аа! Лемон нь шүүсийг маш гоё амт оруулж эвгүй амтыг дардаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!