Мэдээ

Алдарт эх-н одонгийн материал хүлээн авч эхэллээ

Алдарт эх-ийн I, II одон авах ээжүүдийн материалыг энэ сарын 10-наас эхлэн 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авч байна.

Ээжүүд дараах материалыг бүрдүүлэн, харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгөх юм.

Үүнд: иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдгээрийн нотариатаар батлуулсан хуулбар, насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Алдарт эх одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл, I одон бол II одонгийн хуулбар, 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн бол нас барсан хүүхдийн төрсний болон нас баралтын лавлагааг бүрдүүлнэ.

Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй ээжүүдэд Алдарт эх-ийн I одонгийн 200 мянга, “Алдарт эх”-ийн II зэргийн одонгийн 100 мянган төгрөгийг нөхөж олгодоггүй аж.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!