Хоолны жор
Бибимбаб хийх арга
Орц:
– Өргөст хэмх- 1 ширхэг
– Гүчүжан- аяганы 1/4
– Бууцай- 1 багц
– Соё соус- 1 халбага
– Оливын тос- 1 халбага
– Лууван- 2 ширхэг
– Сармис- 1 хумс
– Халуун чинжүү- 1 чимх
– Үхрийн мах- 450 гр
– Оливын тос- 1 халбага
– Өндөг- 4 ширхэг
– Агшаасан будаа- 4 аяга
– Гүнжидийн тос- 4 халбага
– Гүнжидийн үр- 1 халбага
– Гүчүжан- 2 халбага
Хийх арга:
- Эхлээд нарийхан хэрчсэн өргөст хэмхээ гүчүжанд хийж орхино.
- 2 аяга усанд хэрчсэн бууцайгаа чанаж авах аж.
- Дараа нь хайруулын тавганд нэг халбага оливын тосоо хийж, нарийн хэрчсэн луувангаа хуурах бөгөөд үүнийгээ болоод ирмэгц нь гүчүжантай өргөст хэмхээ хийн, халуун чинжүүгээр амтлаад гаргаж тавих юм.
- Махаа мөн л нарийн хэрчээд хуурч, болгоод гаргаж тавих бөгөөд дараа нь нэг халбага оливын тосоо хайруулын тавганд хийж, өндгөө шарж авах билээ.
- Ингээд будаагаа 4 аяганд хувааж, аяга тус бүрт гүчүжантай өргөст хэмх, лууван, чанасан бууцай, шарсан өндөг, мах, нэг халбага гүнжидийн тос, бага зэрэг гүнжидийн үр, хүсвэл бага зэрэг гүчүжан дусаад өгч болох юм.