Өдрийн зурхай

2022 оны 3-р сард таныг юу хүлээж байна вэ?

Хонь – 3-р сар бол өөрийгөө шинэчлэх сар. Таны талд зогсоогүй, таны хажууд байхгүй байгаа бүхнийг цэвэрлэн, шинэ зүйл эрэлхийлэх шаардлагатай. Хэрвээ таны эрч хүч, санаа бодлыг тавгүйтүүлж байдаг хүн амьдралд тань байдаг бол энэ сард түүнээс холбоогоо таслах хэрэгтэй.

Үхэр – Энэ сар бол таны карьерын сар. Хамгийн том алхмыг хийж, том санаагаа дэлгэх цаг ирлээ. Азаар таны хүсэл мөрөөдлийг ямар ч үед дэмжиж байх хайрт нэгэн хажууд тань байгаа бололтой. Энэ сар танд том боломж гарч ирэх бөгөөд мөнгийг багц багцаар нь олох бололтой.

Ихэр – Та зөв газартаа байгаа боловч ухаан бодол тань өөр газар байгаа бололтой. Энэ сар та аль болох бүхнийг хурдан хийхээр зорьж байгаа ч сарын эхний хэд хоног удаашралтай байх болно. Сарын дундуур та буцаад амжилтын зам дээрээ ирж, бодолдоо автах шаардлагагүй болно.

Мэлхий – Ажлаа сайн хийхийн тулд өөрөө л хайж олох шаардлагатай гэдгийг ойлгоно. Бусдын туслалцааг хүлээж суухаас илүү өөрөө хийх хэрэгтэй. Муу хүнийг зар зарсан хойноо өр гэдэг шиг л бүхнийг өөрөө хийж байж сэтгэл ханамжаар дүүрэн байна.

 

Арслан – Хувийн амьдралд цочирдуулмаар зүйлсээр олон байсан бол сэтгэл зүрхээ эмчлэх чухал өдрүүд ирээд байна. 3-р сар бол таны зүрх сэтгэлээ эмчлэх сар. Та өөдрөг сэтгэлгээтэй хүн учраас сайн сайхан өдрүүд ирж байна гэдэгт итгэх хэрэгтэй. Сарын сүүл гэхэд та бүрэн өөрийгөө олсон байх бөгөөд амьдралд буцаад хөл тавихад бэлэн байх болно.

 

Охин – 3-р сар таны хувьд эрч хүчээр дүүрэн байх болно. Та ажлаасаа түр амс хийж, амралт авсан бол одоо ажилдаа орж мөнгө олох цаг иржээ. Амралт авснаар та өөрийгөө эрч хүчээр цэнэглэж, өөртөө цагийг зарцуулж чаджээ. Харин одоо ажлын цаг ирлээ.

 

Жинлүүр – Энэ сар таны нийгэмшлийн сар байх болно. Гадуур гарч бусад хүмүүстэй танилцах нь таныг улам идэвхтэй болгоно. Хайрын асуудал ч эерэг, таатай байх бөгөөд та ганц бие эсвэл хостой байсан ч хайрт нэгэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж чадна. Мөн таны хэлсэн үг, өгүүлбэр бусдад таалагдах ба энэ нь улмаар мөнгө болон шинэ боломжийн үүд хаалгыг нээж өгөх болно.

 

Хилэнц – Таны удаан хугацаанд хийхийг хүсэж байсан нэг зүйл энэ сар биеллээ олох болно. Тэр нь мэдээж гэрээ тохижуулах явдал юм. Та мөнгөө удаан хугацаанд цуглуулж, гэртээ засвар хийхийг хүсэж байсан бол яг одоо эхлүүлвэл гайхалтай үр дүнд хүрнэ. 3-р сарын таны төлөвлөж байсан бүхэн нүд ирмэхийн зуур амжилттай биелээд байгааг та анзаарах болно.

 

Нум – 3-р сар бол адал явдлаар дүүрэн сар байх болно. Яг одоо таны газар үзэж, гадуур явах хүслийг юу ч зогсоож чадахгүй. Та өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч байгаа бололтой. Мөн уг сар нь таны гэрийн асуудлын хувьд чухал сар.

 

Матар – Та энэ сар нэг бол их мөнгө үрсэндээ маш их харамсана эсвэл байгаа бүх мөнгөөрөө хүссэн зүйлсээ авсандаа сэтгэл ханамжтай байх болно. Хөлсөө урсгаж олсон мөнгөө бүгдийг нь үрэх дуртай хүн бол та. Та мөнгөө найз нөхөд, хамтрагч, хүүхдүүдэд, мөн өөртөө зарцуулах болно.

 

Хумх – Хаврын улирал хаяанд ирсэн болхоор ч тэрүү та өмнөхөөсөө илүү нээлттэй, бусадтай танилцахыг хүсэж эхэлнэ. Хуучин найзууд буцаад таны амьдралд орж ирэх болно. Гурван долоо хоногийн дараа гэхэд дээр үеийн найзтайгаа шинэ харилцаа холбоо тогтоож чадна. Мэдээж түүнд итгэж болно шүү дээ.

 

Загас – Та өмнө нь яг л ичээнд орчихсон мэт байсан бол одоо хаврын улирал ирж сэрэх цаг болжээ. Та эргэн тойрныхоо бүхий л зүйлд шунан хорхойсох болно. Өмнө нь бүхий л сөрөг зүйлсийг үздэггүй хүн байсан бол одоо өөр хүн шиг л байх бололтой. 3-р сард та хайрт нэгэнтэйгээ, найзуудтайгаа, гэр бүлийнхэтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж чадна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!