Гоо сайхан

Үүнийг уншсаны та дахиж хэзээ ч дезодарант хэрэглэхийг хүсэхгүй! Хөлсний эсрэг үйлчилгээ үзүүлэх хамгийн эрүүл бүтээгдэхүүн бол…

Хөлсний эвгүй үнэрээ дарахын тулд ихэнх хүмүүс дезодарант хэрэглэдэг.

Хүний хөлсний булчирхайгаас ялгарах хөлс нь биед наалдах нян, вирусээс хамгаалах үүрэгтэй юм. Харин хөлс дарах дезодарант нь хөлсний нүхийг бөглөж хөлс ялгаруулалтыг эрс багасгана, ингэснээр хүний биед наалдсан нян зэрэг нь шууд шингэж эхэлдэг байна. Сүүлийн үеийн судалгаагаар дезодарант гэх мэт хөлс дарах бүтээгдэхүүн нь хавдар, альцгеймерийн өвчний эх үүсвэр болж байгааг тогтоожээ. Мөн үргүйдэлд ч хүргэдэг гэнэ.

Та бүхэнд дэлгүүрийн лангуун дээр зарагддаг нэгэн жимсийг танилцуулах гэж байна. Хөлсний эсрэг үйлчилгээ үзүүлэх байгалийн гаралтай, эрүүл бүтээгдэхүүн бол лайм жимс.

Лайм жимс нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Биеэс гарах үнэр бол хөлсний үнэр биш харин арьсан дээрх нянгийн үнэр юм. Халуун дулаан орчинд нян хурдан үржих буюу чийгтэй суга, алганаас эвгүй үнэр нь илүү мэдрэгддэг байна.

Бид ганц л зүйлийг хийхэд хангалттай – лаймаа дундуур нь хуваагаад л өөрийн дезодарантыг хийнэ. Зүссэн талаараа сугаа арчаад үзээрэй.

Түрхсэн лаймын шүүс бүрэн хатсаны дараа хувцсаа өмсөхгүй бол хувцсан дээр толбо үлдэх магадлалтай.

Зүсээд хэрэглэсэн лаймыг хүнсний скочоор ороож эсвэл битүү гялгар уутанд хадгалаад хэд хэдэн удаа ашиглаж болно. Дахин түрхэхдээ нимгэн зүсээд шинэ талаар нь сугандаа түрхэнэ.

Та лаймын ид шидийг мэдэрч мөнгөө хэмнэхийн хажуугаар эрүүл мэнддээ ч бас анхаарал тавиарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!