Гэр ахуйМэдээХоолны жор

Хоол хүнсийг удаан хугацаанд хадгалах 14 арга

Зарим хүнсний бүтээгдэхүүн амархан мууддаг болохоор хэрэглээндээ тааруулж бага багаар авах шаардлагатай болдог. Гэхдээ нөөц болгож худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалах сонирхолтой лайф хакууд байдаг ажээ. Та бүхэнд зориулж хоол хүнсийг удаан хугацаанд хадгалах 14 лайф хак бэлтгэн хүргэж байна.

Өргөст хэмхийг хөргөгчинд хадгалахдаа ариун цэврийн цаасаар ороож хүнсний уутанд хадгалавал илүү удаан шинээрээ байх болно.

Цөцгийг тагаар нь доош харуулж хадгалаарай. Учир нь доош харсан цөцгий вакум орчныг бүрдүүлж нян үржих боломжгүй болгодог.

2 халбага уксусыг жимсээ угаах усандаа хийгээрэй. Ингэснээр жимс удаан хадгалагдана.

Хөлдөөсөн улаан лоолийг соус, шөл хийхэд ашиглаж болно. Хагас жил гаран хадгалах боломжтой.

Навчит ногоог бага зэрэг чийгтэй цаасанд ороож хүнсний уутаар ороож агаарыг гаргаарай. Ингэснээр илүү удаан хадгалах боломжтой болно.

Майлзын ишийг талхтай хамт байлгавал илүү удаан шинээрээ байдаг.

Алим хуваагаад идэж чадаагүй бол буцааж нийлүүлээд резинээр ороогоорой.

Хатаасан жимсийг тагтай шилэн саванд сэрүүн газар хадгалбал зохино. Ингэснээр зөөлөн шинжээ удаан барьдаг байна.

Салатны навчийг тугалган цаасанд ороовол 4 долоо хоног хүртэл шаржигнуур байдлаа хадгална.

Нимбэгийг аль болох удаан шинээр нь хадгалахын тулд давсанд дүрээд хөргөгчинд хийж болдог.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!