Эрүүл мэнд

Нимбэгийг эмчилгээнд ашиглаж болдог

Нимбэг бол зүгээр ч нэг жимс биш. Гоо сайхны бүтээгдэхүүн, үс сорлогч, батганы эм…Бараг л бүх төрлийн асуудалд чинь нэмэр болох зүйл нимбэгэнд бий. Энд нимбэгийг ашиглан хийж болох эмчилгээг танилцуулж байна.

1. Ханиадаа намдаахад
Халуун цайн дээр бага зэрэг зөгийн бал, нимбэгний шүүс дусаагаад уувал тусаад удаагүй ханиад дорхноо дарагдах болно. Нимбэг нь C витаминаар баялаг учир ханиаднаас гадна төрөл бүрийн хөнгөн өвчнийг анагаахад хэрэглэж болно.

2. Нөсөө толбо, сэвхийг бүдэгрүүлэхэд
Элсэн чихэр, нимбэгний шүүс, бага зээг нимбэгний хальс /үрсэн/ гурвыг хольж зуурмаг бэлдээд гарынхаа араар сэвх, толботой газраа түрхэнэ. Үхсэн арьсыг гуужуулахын тулд зөөлөн массаж хийж байгаад 10 минут хатаана. Бүлээн усаар угаа. Энэ жорыг өдөр бүр хэрэглэх юм бол, нүүрэн дээрх цэгүүд чинь бүдгэрнэ.

3. Батгыг арилгахад
8 ширхэг нунтагласан аспирин, нэг цайны халбага шинэхэн нимбэгний шүүс. Энэ хоёрыг холиход л батганы эсрэг бэлдмэл бэлэн болно. Сайтар хутгасан бэлдмэлээ асуудалтай хэсгүүд дээрээ түрхэж 10 минут байлгаад бүлээвтэр усаар угаана. Нүүрээ арчих хэрэггүй, зөөлөн товшиж, алгадах маягаар хатаа. Бага зэрэг чимчигнэж, хорсож магадгүй. Хэд хоног үүнийг хийсний дараа…Сайн уу эрүүл арьс минь!

4. Үсээ сорлоход
Амархан бас мөнгөнд хэмнэлттэй! Хэсэгхэн газраа сортой болохыг хүсвэл үсээ загасаар сүлжиж байгаад нимбэгний шүүсний 50/50 хувийн хольцоор холоос шүрш. Нэг өдөр наранд байсны дараа бүдэгхэн сор гарч ирэх болно.

5. Ширүүн арьсыг гуужуулахад
Арьсаа шинэчилэхийн тулд ½ аяга чанаагүй овъёосыг блендэрт хийгээд бага багаар нимбэгний шүүс нэмж, зөөлөн өтгөн маск бэлдэнэ. Нүүрэндээ түрхэж 10 минут хатаагаад (Энэ хооронд уншиж байсан номоо үргэлжлүүлж болно ш дээ) хүйтэн усаар угаа. Хөөх арьс чинь сайхан болчихож!

6. Цээж гашуу оргиход
Хоолой юм уу цээж чинь гашуу оргиод байна уу? Энэ шидтэй ундааг хийж хоолойгоо зайдвал хамаагүй дээрдэх болно. 250 гр усанд нэг цайны халбага давч, 1/2 аяга нимбэгний шүүс хийгээд залгилгүйгээр хоолойгоо зайл. Одоо дээрдэж байна уу?

7. Арьсаа цайруулахад
Нимбэгийг талаар нь зүсээд, харласан тохой өвдөг, сугаа үрээд үз дээ.Нээрээ шүү! Үнэхээр цайрдаг юм. Гэхдээ үрэхээсээ өмнө арьсан дээрээ жижиг ч болов шарх, сорви байна уу гэдгийг хараарай.

8. Уух юмандаа хүчил нэмэхэд!
“Төлөө” гэж хэлээд цагаан юмтай хундагаа өргөхөд чинь нэг юм дутаад байгаа биз? Дээр нь нимбэгний шүүс дусаачих. Аман дотор чинь тэсэрнэ гэж мэд!

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!