Гоо сайханЭрүүл мэнд

Та вазелины эдгээр гайхамшигт шинж чанаруудын талаар мэдэх үү?

Удаан хугацааны туршид бараг шинж тэмдэггүй байж байгаад л гэнэт нэг өдөр өөрсдийгөө зарладаг өвчин байдаг.

  1. Уруулын нимгэн арьсыг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс, хуурайшилт, хагарлаас хамгаална.
  2. Үс будахад зайлшгүй туслах хэрэгсэл болдог. Үсний будаг түрхэхээсээ өмнө хуйхандаа вазелин түрхсэнээр хуйханд үсний хорт бодис шингэхгүй, хуйх будаг болохгүй.
  3. Хумсны эргэн тойрон дахь арьсыг будахгүйгээр хумсыг цэвэрхэн будахад тусална.
  4. Хуурайшсан хөлийг хурдан хугацаан эдгээдэг. Унтахын өмнө хөлийг нь тосолж, оймс өмс.
  5. Вазелин нь сэгсгэр өтгөн хөмсөгний хэлбэрийг сайн засдаг.
  6. Багахан хэмжээний бүтээгдэхүүнийг сойзоор болгоомжтой тарааж, хөмсөг нь өдрийн турш цэвэрхэн байх болно. Хэрэв үсний үзүүрүүд хатаж, хуваагдвал долоо хоногт хоёр удаа вазелин бага хэмжээгээр тослох хэрэгтэй. Үр дүн танд тун удахгүй мэдэгдэхүйц байх болно.
  7. Нүүр будалтыг төгс арилгахын зэрэгцээ нүүрний арьсыг чийгшүүлнэ. Гоо сайхны бүтээгдэхүүнийг арилгахад зориулсан үнэтэй тусгай шингэнийг вазелинаар сольж болно.
  8. Вазелин нь хаг арилгах чадвартай. Үсээ угааснаас хойш хагас цагийн дараа хуйханд бага зэрэг тарааж өгнө. Нэг эсвэл хоёр долоо хоногийн турш процедурыг давтан хийсний дараа та хаг байхгүй болохыг анзаарах болно.
  9. Сойзонд вазелин түрхээд өглөө болтол сормуусандаа түрхвэл сайхан ургаж, өтгөн болно.
  10. Чийгшүүлэгч шөнийн тосны оронд вазелин нь гайхалтай үйлчилгээ үзүүлэх болно. Өглөө босоход нь зовхи хавдаж, нүүр нь бүлцийдэг хүмүүст хэрэглэхийг зөвлөж байна. Унтахаасаа өмнө энэхүү энгийн эмчилгээний тосыг нүүрэндээ нимгэн түрхвэл хэдхэн хоногийн дараа үр дүнг нь хараад гайхах болно.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!