Эрүүл мэнд

Таньд ямар шинж тэмдэг илэрвэл ходоодоо дурандуулах шаардлагатай вэ?

Сонгдо эмнэлэгийн Гастроэнтерологийн тасгийн дурангийн эмч Р.Намсрай : “Ходоодны эрт үеийн хорт хавдрын үед 80 – 90 хувь орчимд нь ямар ч зовуурь илэрдэггүй тул эрсдэлт бүлгийн болон 40-өөс дээш насны хүмүүс зовуурьгүй байсан ч ходоодны дурангийн шинжилгээг хийлгэх шаардлагатай.

Мөн ходоод, аюулхай орчим эвгүй оргих, цанхайж цардайх, гэдэс дүүрэх, горойж тээглэх, амархан ядрах, эцэж турах, хар шүлс аманд ихээр ялгарах, цээж хорсох, гашуун оргих, огиж бөөлжих, өтгөн хар гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, шаардлагатай гэвэл ходоодны дурангийн шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Монгол Улсад ходоодны хорт хавдар аюулын харангын хэмжээнд хүрсэн.

Өөрөөр хэлбэл дэлхийд ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралтаар 1, 2-р байрыг эзэлж байгаа нь ходоодны дурангийн шинжилгээг тогтмол хугацаанд хийлгэх нь маш өндөр ач холбогдолтой. Энэ нь хорт хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх нь нас баралтыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ. 40-өөс дээш насны хүмүүс 1-2 жилд нэг удаа заавал ходоодны дурангийн шинжилгээг хийлгэх шаардлагатай байна.

Биднийг хөгшрүүлдэг зуршлууд

Бие галбиртаа анхаардаг эмэгтэйчүүд хоолны дэглэмээсээ өөх тос агуулсан зүйлийг бүрмөсөн хасдаг талтай. Үнэн хэрэгтээ өөх тосонд хөгшрөлийн эсрэг бодис агуулагддаг бөгөөд арьсыг толигор сайхан байлгадаг давуу талтай. Тиймээс самар, цөцгий, цөцгийн тосноос хэзээ ч бүү татгалзаарай.

Шингэн зүйлийг соруулаар уухад уруулыг тойрсон үрчлээ нэмэгдэж, наснаасаа овортой харагддаг. Тамхи татахад ч мөн үрчийх магадлалтай ажээ. Хажуу тийш, эсвэл доошоо харж унтахад нүүр дэрэнд шахагддаг. Улмаар эрүү болон хүзүүнд хугацаанаас өмнө үрчлээ үүсдэг. Хүний насыг хүзүүгээр нь тодорхойлж болдог гэдэг.Та овортой харагдахыг хүсэхгүй байвал гейша шиг зөвхөн түрүүлгээ харж унтаж хэвшээрэй.

Нарны туяанаас арьсаа хамгаалж хэвшсэнээр та эрт хөгшрөхөөс хамгаалж чадна. Нар бол арьсыг гундуулдаг гол хүчин зүйл ажээ. Тиймээс өвлийн улиралд ч нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Нэг цаг зурагт үзэхэд хүний нас 22 минутаар богиносдог гэсэн тооцоо бий.Компьютер ч мөн үүнд хамаатай. Энэ учраас хүн 30 минут тутамд байрлалаа сольж, сунайж байхыг эрдэмтэд зөвлөлөө.

Бага унтах тусам хүн эрт хөгширдөг. Наанадаж ажлын бүтээмж буурч, арьс өнгөө алдах сөрөг нөлөөтэйг мартаж болохгүй. Судлаачид насанд хүрсэн хүнийг шөнийн 22.00- 23.00 цагийн хооронд унтвал хамгийн үр дүнтэй амарна хэмээн үздэг байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!