Гоо сайхан

Нас насандаа тохируулж арьсаа ингэж тордож байгаарай

Арьсыг өөрийнх нь шинж чанарт тохируулан арчлахаас гадна улирал, цаг агаар, насны байдлаас хамааран гоо сайхны үйлчилгээ хийдэг. Ер нь өвлийн улиралд ихэнх хүмүүсийн арьс хуурай, цочромтгой болдог.

Учир нь арьс, үс бусад бүх эрхтэний бодисын солилцоо харьцангуй буурдагтай холбоотой. Хөлс, тосны булчирхайн идэвхи суларснаас арьс, үс мэдэгдэхүйц хуурайшдаг.

Иймд энэ улиралд арьс үсийг тэжээн чийгшүүлэх, хүйтэн болон салхинаас хамгаалах шаардлагатай байдаг. Үүний тулд бигнүүр тавих, шавшлага хийх, уураар утах гэх мэт үйлчилгээ хийдэг. Бигнүүр тавилга нь ус болон ургамлын хандтай байж болно. Мөн душээр үйлчлэх нь сайн нөлөөтэй байдаг.

25 нас хүртэл та өөрийн арьсыг гэрийн нөхцөлд тодорхой нэг төрлийн бэлдмэлүүдээр арчилж болох юм. Үүнээс дээш насанд арьсны чангаралтай байдлыг хадгалах бэлдмэлүүд хэрэгтэйгээс гадна курс гоо сайхны үйлчилгээ хийлгэж байх шаардлагатай болдог.

 

Хүний насыг арьсны онцлог өөрчлөлтөөс хамаарч 3 хэсэгт хувааж тус бүрт нь тохирсон үйлчилгээ хийдэг.

  • 25-аас дээш нас
  • 35-аас дээш нас
  • 45-аас дээш нас

25-аас дээш насны хүмүүсийн нүүрний арьсны арчилгаа 

Сайтар цэвэрлэхээс гадна чийгшүүлэх үйлчилгээ шаардлагатай. Үүнд: маска, бигнүүр утлага, чийгшүүлэгч кремүүд байж болно.

  • Арьс хуурайших хандлагатай болсон бол тэжээлийн крем түрхэх нь зүйтэй. Гэхдээ өдөр тутам биш, долоо хоногт 2-3 удаа байх нь илүү зохимжтой.
  • Нүүрний хувирлаа хянах шаардлагатай байдаг. Энэ үед буруу хорт зуршилаас үрчлээ үүсэх нь амархан байдаг.
  • Нарны хэт ягаан туяанаас хамгааллах крем түрхэх.
  • Зөв, зохистой хооллох.
  • Нүүр, хүзүү, биеийн хэлбэр хадгалах дасгал хийж байх.
  • Тусгай заалтаар курс массаж хийлгэх.
  • Хэт өндөр идэвхт үйлчилгээтэй, гормон агуулсан тос түрхэхгүй байх.
  • Өөртөө массаж хийх.

35-аас дээш насны хүмүүсийн нүүрний арьсны арчилгаа

Арьсыг өөрийнх нь шинж чанарт тохируулан арчлахаас гадна улирал, цаг агаар, насны байдлаас хамааран гоо сайхны үйлчилгээ хийдэг. Ер нь өвлийн улиралд ихэнх хүмүүсийн арьс хуурай, цочромтгой болдог. Учир нь арьс, үс бусад бүх эрхтэний бодисын солилцоо харьцангуй буурдагтай холбоотой. Хөлс, тосны булчирхайн идэвхи суларснаас арьс, үс мэдэгдэхүйц хуурайшдаг.

  • Арьсыг цэвэрлэх, тэжээх, хамгаалах нь өдөр тутмын арчилгааны хэлбэр юм.
  • Өдөр тутмын хооллолт, биеийн хөдөлгөөний ачааллыг зөв тэнцүүлэх.
  • Гимнастикаар хичээллэх нь энэ насанд арьсны залуу байдлаа хадгалах гол хэрэглүүр юм.
  • Жилд 2 удаа курс массаж хийлгэх.
  • Хүзүү гарныхаа арьсанд онцгой анхаарал тавих.
  • Өндөр идэвхтэй тос бэлдмэлийг тогтмол биш ч тусгай заалтаар курс байдлаар хэрэглэх.
  • Өөртөө массаж хийх.

45-аас дээш насны хүмүүсийн нүүрний арьсны арчилгаа 

Бүх биеийн хөгшрөлттэй хамт арьс ч мөн хөгширч эхэлнэ. Бодисын солилцоо багасч арьсны тэжээл муудан, арьсны доорх өөхөн эдийн давхраа нимгэрнэ. Арьсны уян ширхэг цөөрснөөр арьс суларч, мөн тос хөлсний булчирхайн үйл ажиллагаа буурна. 45 насанд тосны булчирхайн илүүдэл залуугаас 3 дахин буурдаг ажээ. Арьсны бүх давхраа харьцангуй нимгэрнэ.

  • Арьсаа сайтар цэвэрлэнэ. Өдөрт 2 удаа өглөө оройд чийгшүүлнэ.
  • Арьсыг тэжээнэ. Чийгээ алдахаас нь хамгаална.
  • Хооллолт амралтын тодорхой дэглэмтэй байх.
  • Гимнастик
  • Жилд 2-3 курс массаж хийлгэх, массаж хооронд барих эмчилгээ хийлгэсэн байх, өөрөөр хэлбэл массаж дууссан үед 7 хоногт 1 удаа давтах.
  • Тэжээлийн болон өндөр идэвхтэй маскууд тавих.
  • Косметологийн аппарат эмчилгээ курсээр хийлгэх.
  • Арьсаа хамгаалахад онцгой анхаарах.
  • Өндөр идэвхтэй гормонтой крем дор хаяж сардаа 10 хоногоор түрхэж байх.
  • Хөгшрөлтийн эсрэг бэлдмэлүүд /хүн орхоодой г.м./ хэрэглэх.
  • Өөртөө массаж хийх.

 

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!