Гоо сайхан

Өндөгний цагаан нь ботоксноос илүү үр дүнтэй ба гүн үрчлээг хүртэл багасгахад туслах болно.

Өнөөдөр дэлгүүр эсвэл эмийн сангаас хөгшрөлтийн эсрэг маск худалдаж авахад маш хялбар байдаг.Гэхдээ таны арьсны онцлог, хүсээд байгаа үр дүнг үйлдвэрлэгчид мэдэхгүй. Худалдааны масканд ямар найрлага хэрэглэдгийг бид мэдэхгүй бөгөөд таны арьс эдгээр найрлагад сайн хариу үйлдэл үзүүлэх эсэхэд итгэлтэй байж чадахгүй.

Дээрх шалтгааны улмаас бид танд гэртээ амархан бэлдэж болох тусгай маск хийх жорыг таньд хүргэж байна. Үр дүнд нь та үнэхээр сэтгэл хангалуун байх болно гэдэгт итгэлтэй байна.

 

                                              Залуужуулах нүүрний маск

Орц:

  • хагас гадил
  • 1 халбага нунтаг цагаан гаа
  • олив жимсний тос 2 халбага
  • сайтар хутгаж задалсан өндөгний цагаан

Маск бэлтгэх арга

  • Гадил жимсээ сэрээгээр нухна.
  • Цагаан гаа, оливын тос нэмнэ.
  • Зуурсан өндөгний цагаан нэмээд бүтээгдэхүүн нь нэгэн бүхэл болтол сайтар хутгана.

Яаж хэрэглэх ёстой вэ?

  • Маскийг нүүр, хүзүү, цээж хэсэгт нимгэн давхаргаар түрхэнэ.
  • Маск хатах хүртэл хүлээгээд өмнөх давхаргыг угаахгүйгээр 2-3 удаа давхарлан түрхэнэ.
  • Сүүлийн давхарга түрхээд 10 – 15 минутын дараа хатах болно.
  • Маскийг бүлээн усаар зайлж, дараа нь арьсаа хүйтэн усаар зайлна.
  • Үүний дараа тослог багатай усан суурьтай тос түрхээрэй.

Энэхүү маск нь арьсыг агшин зуур чийгшүүлж, сэргээнэ. Тиймээс зарим хүмүүс үүнийг хасах 10 жил гэж нэрлэдэг. Арьсны шуурхай арчилгааны зориулалтаар нэг удаа хэрэглэж болно.Мөн таны арьс илүү ноцтой арчилгаа шаардлагатай бол энэ маск нь таны арьсанд эм болно. Энэ тохиолдолд 10 удаа маскыг цувралаар хэрэглэнэ.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!