Гэр ахуй

Угаалгын машинд аспирин хийснээр угаасан хувцасны өнгө сэргэдэг

Угаалга хийх нь гэрийн эзэгтэй нарын хувьд хамгийн их цаг зав барсан, дуусдаггүй ажлын нэгд тооцогддог байсан цаг бий. Техник технологийн хөгжил дэвшлийн ачаар шинэ загварын, ухаалаг угаалгын машинууд үйлдвэрлэсээр байгаа билээ.

Эмэгтэйчүүд өдөрт 17 минутыг угаалга хийхэд зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Харин дараах мэдээллээр бид танд хэрхэн богино хугацаанд угаалга хийх болон хувцсаа шинэ мэт өнгө оруулах талаар зөвлөгөө өгөхөөр бэлтгэлээ.

Угаалгын машинаа цэвэрлэхдээ ам зайлагч ашиглаарай

Угаалгын машины ажиллагааг сайн хэвээр нь байлгахын тулд цэвэрлэж, халдваргүйжүүлэх шаардлагатай. Үүнд зориулсан тусгай угаалгын нунтаг байдаг боловч та энгийн ам зайлагчийг ашиглах боломжтой. Ингэхийн тулд угаалгын нунтаг хийдэг хэсэгтээ тал стакан ам зайлагч хийгээд угаалгын машинаа асаахад л хангалттай. Мөөгөнцөр, хөгц, бусад бактериуд арилах болно.

Оймсыг угаахдаа уут ашиглах

Угаалгын машинд угаасан оймс тань алга болох тохиолдол гарч байсан уу? Үүнээс сэрэмжилж хүн бүрийн оймсонд зориулсан тусгай уут авахыг туршлагатай гэрийн эзэгтэй нар зөвлөж байна. Ингэснээр дахиж оймс алга болох асуудал танд хэзээ ч үүсэхгүй.

Хувцсаа удаан хатаах хэрэггүй

Удаан хатаасан хувцсыг индүүдэхэд хүндрэлтэй байдаг нь хувцасны материал дулаанд тэсвэртэй болсон байдагтай холбоотой. Зарим тохиолдолд уурын индүү ч нэмэр болдоггүй. Ямар ч хувцсыг бага зэрэг чийгтэй байхад нь индүүдэхэд тохиромжтой байдаг. Хэрвээ хувцас тань хэт хуурай болоод индүүдлэг авахгүй байвал бага зэргийн ус цацаад индүүдээрэй.

Агшсан хувцсыг сунгах арга

Хэдийгээр хачирхалтай сонсогдож магадгүй ч хүүхдийн шампунь, ангижруулагч таны агшсан хувцсыг хуучин хэвэнд нь оруулахад тусална. Бүлээн ус саванд хийж, бага зэрэг шампунь, ангижруулагч нэмж хийсэн усандаа хувцсаа 10-15 минут байлгана. Уртааш нь өлгөж тавиад хатаагаарай. Ангижруулагч мяндсанд үйлчилж, хувцсыг тань сунгана.

Хувцсаа цайруулахын тулд аспирин хийх

Цагаан хувцас амархан өнгөө алдаж, шарладаг шүү дээ. Тэгвэл хувцсаа үргэлж цасан цагаан, шинэ мэтээр нь байлгахын тулд хувцсаа угаахдаа угаалгын машиндаа хэдэн ширхэг аспирин хийгээрэй. Аспириний салицилийн хүчил нь таны цамцыг цайруулах үйлчилгээтэй аж.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!