Эрүүл мэнд

Харшилтай хүмүүс эдгээр ургамлыг тарьж байгалын аргаар агаараа цэвэршүүлээрэй

Жилд 50 сая хүмүүс ямар нэг харшлыг тусаж үздэг бол үүний гол шалтгаан нь агаар бохирдол хэмээн дэлхийн эрдэмтэд хэлжээ. Машины утаа, үйлдвэрлэлийн хаягдал нь астма болон бусад харшлыг үүсгэдэг байна. Сайн мэдээ гэвэл харшлыг байгалийн аргаар урьдчилан сэргийлж болдог. Хамгийн шилдэг агаар цэвэршүүлдэг ургамлыг доор жагсаан бичлээ.

Peace lily

Хар ногоон навч, цагаан цэцэгтэй уг ургамал нь зөвхөн үзэсгэлэнтэйгээс бус агаар цэвэршүүлж, агаарт байгаа харшлын тоосонцрыг шүүдгээрээ алдартай.

Dracaena marginata

Dracaena marginata буюу луугийн мод хэмээх нэртэй уг ургамал нь 2м урт ургах чадвартай ба бензолын эсрэг таныг хамгаалах болно. Бензол нь ихэвчлэн хуванцар, синтетик хийхэд ашиглагддаг химийн бодис юм.

Хятадын мөнх ногоон

Хятадын мөнх ногоон бол NASA-гаас санал болгодог агаар цэвэршүүлэгч ургамлуудын нэг юм.

Хуванцар ургамал

Хатуу, хуванцар мэт навчтай учраас ийм нэртэй юм гэнэ. Агаарт байх астма үүсгэдэг тоосонцрыг шүүн цэвэрлэдэг байна.

Могойн ургамал

Хуурай орчинд ургадаг ургамал бөгөөд агаар дахь харшил үүсгэдэг 5 зүйлсийн 4-ийг арилгадаг байна.

Алое Вера

Алое Вераг гоо сайхан, эмийн зориулалттай ашигладаг ч уг ургамал нь агаар цэвэршүүлж харшлын эсрэг танд тусалдаг гэнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!