Хоолны жор

Хоёрхон орцтой амтат шоколадтай бялуу хийх хялбар жор

Бялуу хэрнээ ердөө хоёрхон орцтой, тэгээд маш амттай болдог гэхээр сонин байгаа биз? Нэг их цаг зарцуулалгүй, гэр бүлийнхэнтэйгээ идэж болох амтат бялууны жорыг та нартаа хүргэж байна.

Орц:


1. 3 ш өндөг
2. 165 гр савлагаатай 3 хавтгай шоколад

Хэрэгтэй зүйл: 15 см диаметртэй бялуугаа жигнэх сав, калькан цаас

  • Ус буцалгана. Ус буцлах хооронд бэлдсэн шоколадаа жижиглээд том саванд хийж тавиарай. Ингээд ус буцалмагч нь халуун ууран дээр нь том савтай шоколадаа тавиад хайлуулна. Эсвэл богино долгионы зууханд хайлуулсан ч болно.
  •  Өндөгний цагаанаа гаргаж ирээд миксерт хийж хөвсгөр болтол нь холино.
  • Дараа нь хайлсан шоколадан дээрээ ялгаж авсан өндөгний шараа нэмээд сайтар хутгаарай.
  • Энэ холимогон дээрээ хөвсгөр болгож тависан өндөгний цагааныхаа 1/3-ийг нэмж хийн сайтар холино. Хоорондоо бүрэн ууссаных нь дараа ½ -ийг нь нэмээд мөн л сайн холино. Ингээд хамгийн сүүлийн ½ хэсгийг нэмж хийгээд бүрэн холилдтол нь хутгачихаад түр орхиорой.
  •  Одоо бэлдсэн саван дотроо калькан цаасаа тааруулаад дэвсээд зуурмагаа дотор нь хийнэ. Зуурмагтай саваа ширээн дээрээ бага зэрэг товшиж өгч зуурмаган доторх хийг нь гаргана. Ингээд л урьдчилж халаасан зуухандаа хийнэ.
  •  170 градуст 30-40 минут жигнэхэд бэлэн болно. Хугацаа нь болмогц нь бялуугаа гаргаж ирээд хөртөл нь хүлээгээрэй. Хөрсөнийх нь дараа савнаасаа гаргаж ирээд калькан цаасаа салгаж аваад л идэхэд бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл дээр нь нэмээд сахарын нунтаг цацаж болно. Мөн хүссэн зүйлээрээ чимэглээд идвэл гоё. Амархан байгаа биз.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!