Гоо сайхан

Энэхүү маскыг долоо хоногт ганц удаа нүүрэндээ тавиад, ботoкс тариа хийлгэх бодлоо мартаарай.

Та ботокс хэрэглэх цаг маань болсон юм шиг байна бодож байна уу? Энэхүү гайхалтай маск нь таны үрчлээг арилгаж, нүүрний арьсыг ботоксоос илүү чангалах тул тэр бодлоо арилга.

Тиймээс ботокс, зүүний эмчилгээ, биед хортой бодис тариулах санаагаа март. Ботокс тариа үнэ өртөг өндөртэй, таны биед ямар гаж нөлөө үзүүлэхийг та хэлж мэдэхгүй мөн тарианы үйлчилгээ нь 3-6 сарын дараа арилдаг. Энэ нийтлэлд бидний танилцуулах маск нь хөгшрөлийн эсрэг үйлчилгээтэй тул нүүрний арьсыг сайжруулахад гайхалтай үр дүнг өгөх болно.

Та энэ маскыг гэртээ бэлдэж болох ба үр дүн нь шууд харагддаг маскуудын нэг юм. Маскаа хийхэд авокадо, какао нунтаг, зөгийн бал, шанцай гэсэн дөрвөн найрлага л хэрэгтэй. Зөгийн бал нь арьсыг уян хатан, зөөлөн байлгахын тулд байгалийн гаралтай тосыг агуулдаг. Какао нь маш сайн найрлага юм, учир нь түүнд агуулагдах антиоксидантууд нь коллагены хангамжийг хамгаалдаг. Авокадо бол хөгшрөлийн эсрэг хамгийн сайн найрлага юм. Энэ нь үрчлээ үүсэхээс сэргийлж, нүүрэн дээр бий болсон үрчлээг арилгана. Синамон буюу шанцай нь үр дүнтэй, байгалийн чийгшүүлэгч болох өвөрмөц эфирийн тос зэрэг олон ашигтай бодис агуулдаг тул өөр нэг гайхалтай найрлага юм.

Маскны жор, найрлага:

  • Авокадо
  • Гурван хоолны халбага какао нунтаг;
  • 1 хоолны халбага шанцай;

Бэлтгэх арга ба хэрэглэх заавар:

Эдгээр бүх найрлагыг хольж, үүссэн хольцыг нүүрэндээ түрхээрэй. 25 минутын дараа маскыг бүлээн усаар угаана. Маскаас хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд долоо хоногт хоёр удаа түрхээрэй. Үүнийг туршаад үзээрэй, та эхний хэрэглээний дараа эерэг нөлөөг мэдрэх болно.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!