Амьдрал

Хүмүүс хоол хийхдээ гаргадаг түгээмэл 5 алдаа. Заавал мэдэж аваарай

Бид хоол хийх арга барилаа ойр дотны хүмүүсээсээ санаандгүй байдлаар сурч, далд ухамсартаа суулган өдөр тутам ашиглаж ирсэн. Харин тэдгээр аргыг маш урт хугацаанд ашиглаж ирсэн учир өөр арга барил мэдэхээ больчихдог билээ.

Та өрөөний температурт мах гэсгээдэг

Бид мах гэсгээх үедээ хөргөгчөөс гаргаад өрөөний температурт орхидог. Уг арга нь тийм ч таатай биш бөгөөд учир нь ингэснээр махан дээр бактери үржиж эхлэх ба мах гэссэн үгүйг гаднаас нь хараад мэдэхэд бэрх юм. Үүний оронд махаа хөлдөөгчөөс хөргөгч үрүү шилжүүлэн хийж сэрүүн нөхцөлд гэсгээх нь зөв сонголт юм.

Хүнсний ногоог усаар шүршиж угаадаг

Хүнсний ногоо, жимсийг хоолонд хэрэглэхээс өмнө заавал угаах хэрэгтэй гэдгийг хүн болгон мэднэ. Гэхдээ гараараа угаахаас бус усаар шүршиж угаах нь бохирдлыг цэвэрлэхэд хангалтгүй юм. Уг арга нь нүдэнд харагдах шороог л унагаах ба наалдсан шороо, бохирдлыг арилгаж чадахгүй. Хүнсний ногоо, жимсийг гараар угаах нь хамгийн зөв.

Сармисаа түрүүлж хийдэг

Сармис, сонгино хоёрыг зэрэг хайруулын тавганд хийх үед сармис нь түрүүлж тvлэг.дэж харагддаг билээ. Үүнээс сэргийлэхийн тулд сармисаа том хэмжээтэй хийх эсвэл нухаш болгон ашиглавал зүйтэй юм.

Махыг уутанд хийхгүйгээр зөөллөх

Тахианы мах удаан бөгөөд дутуу болох гээд байдаг учир мах зөөллөгчөөр хавтгай болговол илүү хурдан, гүйцэд болж өгдөг. Гэвч махаа уутанд хийлгүйгээр зөөллөвөл ийш тийш мах үсэрч, бохирдуулах учир уутаар бүтээх хэрэгтэй юм.

Махыг амтлагчид 12 цагаас илүү байлгах

Хүмүүс махыг амтлагчид удаан байлгах тусам амттай, зөөлөн болдог гэж боддог. Гэвч удах тусам мах резин шиг болох бөгөөд хэзээ ч зөөлөн болдоггүй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!