Гоо сайханЭрүүл мэнд

Гутал чийгтэх, хөл эвгүй үнэртэй болох зэрэг асуудлыг шийдэх хялбархан аргууд

Өдөржин гадуур явсны дараа гутлаа тайлахад эвгүй үнэр гараад ёстой л эвгүй байдалд оруулаад байна уу? Ялангуяа углааш өмссөн үед хөл амархан чийгтэж, эвгүй үнэр гардаг. Гэхдээ үүнийг шийдвэрлэх хэд хэдэн арга бий. Тиймээс тэгтлээ санаагаа чилээх хэрэггүй шүү.

                                                    Алимны цуу

Алимны цуу нь бактерийн эсрэг үйлчилгээтэй учир таны гуталны дотор талын бохирдлыг сайтар цэвэрлэхийн зэрэгцээ эвгүй үнэрийг ч мөн арилгана. Алимны цууг хөвөнд шингээж, гуталныхаа дотор талыг арчиарай. Ингээд нэг хоногийн дараа өмсөж болох юм. Үүнээс хойш таны гутал чийг татаж, муухай үнэр гарахгүй.

                                            Давс эсвэл хүнсний сода

Давс болон хүнсний сода аль аль нь гуталны эвгүй үнэртэй тэмцэж, цэвэрлэж чадна. Үүнийг хэрэглэх ч мөн хялбархан. Эхлээд гутлаа угааж цэвэрлэж тавьна. Дараа нь гутал дотроо нэг халбага давс болон нэг халбага хүнсний сода хийж орхиорой. Өглөө гэхэд гутал тань бүрэн цэвэрлэгдэж, муухай үнэр нь арилсан байх болно.

                                                        Өдөр тутам

Хачирхалтай санагдаж мэдэх ч, энэ нь үнэхээр үйлчилдэг шүү. Бүсгүйчүүд маань углаашийг оймсгүй өмсдөг учир амархан чийгтэж, муухай үнэр гардаг. Харин өдөр тутмын хэрэгслийг углаашин дотроо дэвсэж өмссөнөөр, чийг татахгүй мөн эвгүй үнэр ч гарахгүй.

                                        Хөлийн ариун цэврийг сахих

Хамгийн сүүлд арга бол хөлийн ариун цэврийг сайтар сахих юм. Тогтмол хөлөө сайтар угааж цэвэрлэх, оймсоо ойр ойрхон сольж байх гэхчлэн таны хувийн зүгээс анхаарах ёстой зүйлс ч бас бий. Тиймээс эдгээрийг хэрэгжүүлж, хөлийн эвгүй үнэрээсээ салаарай.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!