МэдээЭрүүл мэнд

Жин хасах, ядаргаа тайлах 3-хан найрлагатай шүлтлэг ус бэлтгэх жор. Усаа өөрөө шүлтлэгжүүлж уугаарай.

Өнөөдрөөс эхлэн өндөр үнэтэй ус худалдаж авч уух шаардлагагүй боллоо!Бидний бие 80% ус, бидний оюун ухаан 70% ус, тиймээс ус тогтмол хэрэглэж байх ёстой.

Өглөө бүр сэрэнгүүт таны бие аль хэдийн 2 аяга хэмжээгээр усгүй болсон байдаг. Ийм байдлаар ус нь таны төсөөлж байгаагаас хамаагүй олон асуудлыг шийдэж чадна. Энэ нь бие махбодыг эрчим хүчээр хангаж, хоолонд дурлахыг багасгаж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг гэх мэт.

Иймээс та сэрэнгүүтээ 2 аяга шүүсэн шүлтлэг ус уусны дараагаар хүссэн зүйлээ ууж эсвэл идэж болно. Сэрсэн даруйдаа кофе уух нь өдрийн турш биеийг шингэн алдалтад оруулах болно.

Цоргоны ус нь антибиотик, гормон, хлороор дүүрэн байдаг. Сантехникийн системд шууд ордог бусад металлаар дүүрэн байдаг. Цэвэр бус ус нь янз бүрийн өвчинд хүргэдэг, учир нь энэ нь дархлааг сулруулдаг. Нийтийн усны эх үүсвэр нь таны эрүүл мэндэд аюул учруулдаг.Хамгийн сайн уух ус бол булгийн цэнгэг ус юм.

Өглөөний шүлтлэг ус бэлтгэх жор

Найрлага:

  • 1 хоолны халбага гималайн ягаан давс
  • 1 ширхэг органик нимбэг, угааж, 8 тэнцүү хэсэг болгон хуваасан
  • 2 литр цэвэр шүүсэн ус

Бэлтгэх арга:

  • Устай саванд нимбэгний зүсмэлүүдийг нэмнэ.
  • Дараа нь Гималайн ягаан давс нэмнэ.
  • Шөнийн турш, эсвэл тасалгааны температурт 8-12 цаг байлгана.
  • Маргааш өглөө сэрэнгүүтээ 2 аяга ууна.

Жич: Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс энэ жорыг хэзээ ч хэрэглэж болохгүй!

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!