Эрүүл мэнд

Инсулин хэрэглэлгүйгээр чихрийн шижнийг ялж чадсан гайхалтай түүх

Энд өгүүлэх зүйл бол чихрийн шижнээр өвдсөн залуухан эрэгтэй хүн санаанд оромгүй аргаар өвчнөө эдгээсэн талаарх түүх юм. Түүний өвчнөө ялан дийлсэн гол шалтгаан бол цусны даралт буулгах эм болон инсулиныг шинэхэн ногоо болон жимсээр орлуулан хэрэглэсэн явдал юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө түүний ам нь маш ихээр цангаж, хатах шинж тэмдэг ажиглагдах болжээ. Ингээд цусны шинжилгээ хийлгэхээр эмчид хандахад цусан дахь сахарын хэмжээ нь өндөр буюу 29.0 ммол/л гэсэн үзүүлэлттэй гарч, түүний нойр булчирхайн идэвхтэй үйл ажиллагаа нь алдагдсан байв. Иймээс эмч түүнд инсулин хэрэглэхийг зөвлөж, тэрээр инсулиныг тогтмол хэрэглэх шаардлагатай болжээ.

Инсулиныг хэрэглэж эхэлсэн цагаас хойш түүний эрүүл мэндийн ерөнхий байдал эрс дордож, триглицеридийн хэмжээ 16 болтлоо ихэссэнээр барахгүй цусны даралт нь 150/100 болтлоо өссөн байна.

Харин хэсэг хугацааны дараа тэрээр Шинжлэх ухааны зааг дээр гэсэн нэртэй нэгэн нэвтрүүлгийг үзсэн бөгөөд тэрхүү нэвтрүүлгээр эмч Жон Зирдум оролцон амьдралын эрүүл хэв маягийн талаар, мөн өөрөө 12 жилийн турш хоолондоо зөвхөн жимс болон ногоог түүхийгээр нь хэрэглэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгүүлсэн аж.

Залуу уг нэвтрүүлгийг үзээд эмч Зирдумтэй уулзаж зөвлөгөө авахаар шийдсэн төдийгүй ногоо болон жимсний шүүс бэлтгэж уухаар шинэ блендер худалдан авчээ. Эхний долоо хоног түүнээс маш их тэвчээр шаардсан хугацаа байсан бөгөөд их өлсдөг байжээ. Ийнхүү хичээсний үр дүнд яваандаа түүний цусан дахь сахарын хэмжээ 5.0 ммол/л болж буурсан байна.

Түүний хувьд энэ нь тун сэтгэл хөдөлмөөр, гайхалтай үр дүн байсан тул тэрээр инсулин хэрэглэлгүйгээр цаашид энэ дэглэм буюу түүхий жимс ногооны дэглэмээ барьснаар цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн хэмжээнд нь барьж чаджээ. Мөн шинэ дэглэмийн ачаар 25 өдрийн дотор 11 кг жин хаяж, түүнээс 4 сарын дараанаас түүний биед чихрийн шижинтэй холбоотой ямар ч шинж тэмдэг илрэхгүй болсон байж.

Мөн эрүүл мэндийн ерөнхий байдал нь дээрдэж цусны даралт нь хэвийн хэмжээнд буюу 120/70 болжээ. Триглицеридийн үзүүлэлт нь 1.4 болж, инсулин болоод бусад эм бэлдмэлийг огт хэрэглэх шаардлагагүй болсон байв.

Харин та бүхэнд залуугийн хэрэглэсэн шидтэй жорыг хүргэе.

Орц:

  • 2 ширхэг гадил жимс
  • 2 ширхэг алим
  • Атга хэртэй буржгар байцаа /kale/
  • 5 ширхэг киви
  • Хагас литр ус

Хэрхэн хэрэглэх вэ?

Уснаас бусад бүх орцуудаа блендерт буюу автомат холигчид хийж хутгаад, түүн дээрээ усаа хийж дахин хутгана. Бэлтгэсэн шүүснийхээ талыг нь өглөө уугаад үлдсэнийг нь өдрийн турш хувааж ууна. Хэрэв та өлсөөд байвал жимс, салат эсвэл туна загас зэргийг багахан хэмжээгээр, тааруулж хэрэглээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь В12 аминдэмээр арвин тулд таны биед тустай.

Энэ дэглэмийн давуу тал нь өлсөх гэдэг зүйлийг ор тас мартана. Энэ нь таныг өлсөж байгаа эсэхийг цуснаас тархинд өгдөг мэдээлэл, дохиотой холбоотой аж. Энэ шүүсийг хэрэглэснээр цус бүхэлдээ тэжээлийн бодисуудаар хангагдаж тархинд өлсөж байна гэсэн дохио очихоос сэргийлдэг аж.

Эх сурвалж: www.fitnesswomanmagazine.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!