Ордууд

Зурхайн ордуудын хамгийн тааламжгүй, дутагдалтай зан чанарууд

Зурхайд итгэх үү, үгүй юу гэдэг нь тухайн хүний л сонголт, гэхдээ хэлэх ганц л зүйл байна. Бидэнд эерэг тал гэж байхын зэрэгцээ мөн сөрөг зан чанар ч бий. Одон орон судлаачдын үзэж байгаагаар хүний орд тухайн эзэндээ маш хүчтэй нөлөө үзүүлдэг ажээ. Од эрхэс хүний ямар “муухай нууц”-ыг дэлгэсэн талаар хамтдаа уншицгаая.

                      Зурхайн орд болгоны хамгийн өөдгүй чанарууд

1. Хонь Эдгээр хүмүүс маш огцом зан чанартайгаас гадна хартай. Өчүүхэн зүйлээс болоод хяналтаа бүрэн алдана, түүний энэ чанараас болж эргэн тойрныхон нь ихэд шаналж зовдог.

2. Үхэр Энэ ордынхон угтаа бол их тайван, хөдөлмөрч, бас тогтвортой хүмүүс байдаг. Үүний зэрэгцээ шаардлага өндөртэй, өөрийнхөөрөө бүхнийг хийх гэж зүтгэнэ, алдаагаа хүлээн зөвшөөрөх тун чиг дургүй.

3. Ихэр Эдгээр хүмүүсийн хувьд сэтгэл санаа нь их тогтворгүй, бусдын үзэл бодолд амархан автамтгай, бас нууц хадгалж огт чадахгүй.

4. Мэлхий Мэлхийнхэний итгэмтгий бас дуулгавартай зан чанарыг олон хүн ашигладаг, үүнээсээ болоод тэд санаа сэтгэлээр унахын зэрэгцээ бүр сэтгэл гутралд орох нь элбэг.

5. Арслан Тэд зөрүүд бас их зантай. Арслангийнхан ямар нэгэн зүйлд итгэлтэй байгаа бол санааг нь өөрчлөх гэж яаж ч оролдоод дийлэхгүй.

6. Охин Энэ ордны хүмүүс аливааг үнэлж дүгнэх дуртай бөгөөд өчүүхэн зүйлд ч өө гаргаад ирж чадна. Үүнээс гадна Охиныхон асуудлыг дөвийлгөх талтай бөгөөд өөрийгөө болон бусдыг шүүмжлэх нь элбэг.

7. Жинлүүр Шийдэмгий бус байдал, найз нөхөд болон танилуудынхаа үзэл бодолд хэтэрхий автдаг. Тийм учраас хүссэн болгоноо тэр болгон авч чадахгүйд хүрнэ. Жинлүүрийнхэн их битүү хүмүүс тул дотоод ертөнцдөө тэр болгон хүмүүсийг нэвтрүүлээд байдаггүй ажээ.

8. Хилэнц Тэд аливаа зүйлийг хянах дуртай, зөвхөн өөрийнхөө амьдралыг төдийгүй бусдын амьдралд ч хошуу дүрнэ. Хилэнцийнхэн цаанаасаа эзэн суух санаатай, тиймээс хувиа хичээсэн бас хардамтгай хүмүүс байдаг.

9. Нум Энэ ордын төлөөллийнхөн бусад хүмүүсийн мэдрэмж, сэтгэл гэдгийг умартдаг. Бусдын сэтгэл санааг тэд амар ойлгохгүй, яагаад гэвэл өөрсдөө маш энгийн хүмүүс байдагтай нь холбоотой болов уу.

10. Матар Энэ ордод хамаарах хүмүүст бууж өгөх гэсэн ойлголт байхгүй, тэд шулуун л дайрна. Бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх гэхээр бардам зан нь саад болоод байдаг юм. Хэрвээ Матрынхан өөрийнхөө зорилгод хүрч чадахгүй байвал тэд шууд сэтгэл гутралд орж эргэн тойрноо үзэн ядаж эхэлдэг.

11. Бумба Энэ орд дор төрсөн хүмүүс үнэхээр тэвчээргүй, өөрийнхөө төлөвлөгөөнд гүн автаж бусдаас өөрийгөө тусгаарлах явдал ч бий. Өөрийгөө сул тавих нь элбэг.

12. Загас Маш ядаргаатай бас гэнэн хүмүүс, мөн аливааг хэтрүүлэх хандлагатай. Загасынхан эхэлж хийгээд дараа нь боддог хүмүүс.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!