АмьдралСэтгэл зүйЭрүүл мэнд

Нойргүйдэл ба түүний хор нөлөө

Нойр бол биологийн үндсэн хэрэгцээний нэг юм. Хоногт хэдэн цагийн нойр авах нь хувь хүний нас, ажил амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарна.

Өөрөөр хэлбэл наснаас хамаарч унтах цаг өөр өөр байдаг. Нярай хүүхэд өдрийн ихэнх цагийг унтаж өнгөрөөдөг бол настай хүмүүс бага цаг нойрсдог байна. Хөдөлмөрийн насны хүмүүс хоногт 6-8 цагийн нойрны хэрэгцээтэй байдаг. Дараах шинж тэмдэг илэрч байвал нойргүйдэлтэй болж байгааг илтгэнэ.

Үүнд:

  • Ой тогтоолт муудна
  • Таргалах
  • Уур уцаартай болох
  • Анхаарал төвлөрөлт буурах
  • Шалтгаангүйгээр ядрах
  • Өдрийн турш нойрмоглох
  • Өглөө сэрэхэд бие амраагүй, нозоорсон байх
  • Шөнө олон дахин сэрэх буюу сэрүүн үед удаан үргэлжлэх зэрэг шинж тэмдгийн аль нэг нь илэрч байвал нойргүйдэлтэй болж байгааг илтгэх аж. 8-10 цагийг унтаж амрахад бүрэн зориулах нь гоо сайхан байхад маш тустай гэдгийг жүжигчид, уран бүтээлчид сайн мэддэг.

Хоолны дэглэм, хөдөлгөөн дутагдал, өвдөлт, хөлний тааламжгүй мэдрэмж, сэтгэлийн хямрал, стресс, муу зуршил зэрэг нь нойргүйдэлд өртөхөд нөлөөлдөг. Нойргүйдэл-стресс-таргалалт гэсэн гинжин урвал нь эрүүл мэнд сэтгэл зүйлд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс гинжин урвал бий болгохгүйн тулд хоногийн нойрыг хангалттай чанартай авч байх нь чухал. Амьдралын буруу хэвшлийг засах, унтах үедээ аль болох чимээ шуугианыг багасгах, харанхуй орчинд өөртөө аль болох тухтай байдал бий болгож унтахыг хичээх, оройн цагаар цай кофег бага хэрэглэж хэвших, орон дотроо утсаа оролдохгүй, сэтгэл зовоосон асуудлаа бодохгүй байх нь чанартай унтах нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн оройн хоолыг унтахаас 3-4 цагийн өмнө идэх хэрэгтэй бөгөөд оройтож идсэн хоол эрүүл мэндэд төдийгүй биеийн галбирт сөргөөр нөлөөтэй. Тиймээс болж өгвөл оройн цагаар хөнгөн чанарын хурдан шингэх боломжтой цагаан идээ, жимс идээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!