Сонжоо тест

Та аль мандалаг сонгох вэ? Мандала таныг хэн болохыг хэлж өгнө.

Мандала гэдэг үг Санскрит хэлний тойрог гэсэн үг.Тойрог нь амьдрал хэзээчтөгсөхгүй, төгсгөлгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Мандалагийн бас нэг гол илэрхийлэл нь төв, цөм гэсэн утга. Бүх зүйл таталцалын хуулиараа төвөө (цөм)-өө тойрч эргэлддэг. Энэ утгаараа цөм нь ариун байхад энерги тэнцвэртэй байдаг. Мандала бол оюун санааны ертөнц, цаг хугацааны маш чухал зураг дүрслэл бөгөөд Буддын болон Хинду шашны томоохон хийд болгонд хэрэглэгддэг.

Хүмүүний бие ч мөн адил бодол санаа нь цэвэр ариун байхад гадагш илэрхийлэх арга буюу үг яриа, үйлдэл зөв байдаг. Эрт үеэс өнөөг хүртэл хүн төрөлхтөн Мандалаг өөрсдөө зурж, бүтээж, урлаж иржээ. Мандала бол хоосон чанарын мөн чанарыг гүн шингээсэн гайхалтай агшин  юм.  Чухамдаа энэ төрлийн хамгийн том нь болох Боробудур суварга нь өндрөөс харагдахуйц мандал хэлбэрээр хийгдсэн байдаг байна. Бодол санаагаа цэгцэлж, ямар мандал сонгох нь танаас хамаарна.

1. Та томоор сэтгэж, аливаа сайн мууг ялгаж мэддэг

Та амбицтай бөгөөд олны анхаарлыг татах дуртай. Үүний зэрэгцээ та ажлын байранд зөв, буруугийн ялгааг олон нийтэд сурталчлах чадвартай.

2. Та хэн нэгэн гомдох болно гэдгийг мэдсэн ч үнэнийг хэлдэг

Та бол үнэхээр шударга хүн юм. Энэ зангаасаа болоод өөрийн мэдэлгүй хүнийг гомдоох тал бий. Үүнийгээ анхаарах хэрэгтэй.

3. Та бүгдэд анхаарлаа хандуулж чаддаг

Та бол анхааралтай сонсогч юм. Танд хэн юу гэж хэлж байгаад та анхаарал хандуулж чаддаг. Үүний үр дүнд таныг хамтрагч нар, ялангуяа дарга нар үнэлдэг. Энэ хандлагаа үргэлж хадга, тэгвэл та амжилтанд хүрэх болно.

4. Та бол бусдын хувьд нэр хүндтэй хүн юм

Таны юу ч хийсэн хэдхэн хоногийн дотор бусад хүмүүс таныг дуурайдаг. Та өөрийн зан чанарын ачаар хаа сайгүй шүтэн бишрэгчид, дагагч нартай байдаг. Дайснууд тань хүртэл тантай байхыг хүсдэг. Харин тийм зусардагчдаас болгоомжилох хэрэгтэй.  Эцсийн эцэст алдар нэр бол хувирамтгай найз юм.

5. Та ухаан алдах хүртлээ тэмцэнэ

Та бол зоригтой хүн. Та бүх насаараа ийм байсан. Та тэмцлээс буцдаггүй бөгөөд эр зоригийн үр дүнд ихэнх тохиолдолд ялалт байгуулдаг. Энэ нь таны хайртай хүмүүсийнхээ төлөө тулалддаг тулалдааны хувьд ч адилхан юм.

6. Та бол тэжээгч эх юм

Тэнгэр бүрхэг, шуурга шуурч байхад үргэлж хамт байсан найз бол та юм. Та хайртай хүмүүстээ хэрэгтэй үед нь халамжилж, тэвчээртэй байж чаддаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!