Шар мэдээ

Г.Эрдэнэчимэг: Хожимоо харамсахгүйн тулд Хорвоог хүссэнээрээ туул

УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн үзэсгэлэнт гэргий уртын дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын үлгэр дуурайл болсон сайхан бүсгүйчүүлийн нэг. Түүнийг нөхрөөсөө салсан гэх мэдээлэл гарсан бөгөөд одоогоор албан ёсоор салсан уу үгүй юу гэдэг нь нууц байгаа билээ. Тэрээр цахим хуудаснаа “Хожимоо харамсахгүйн тулд Хорвоог хүссэнээрээ туул” хэмээн нэгэн сайхан зургаа сошиалд нийтэлжээ.

Г.Эрдэнэчимэг нь1984 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн билээ. Арван жилээ төгсөөд тэрээр Архангайд хуваарилагдсан СУИС-ын ганц хуваарийг авч, уртын дууны ангид элсэн орж байсан гэдэг.

Сайхан бүсгүй маань уртын дуучнаас гадна 2007 онд “Оюутан мисс, мистер” тэмцээнд түрүүлж байсан билээ. Монголд миссийн титэм зүүсний дараа Солоност зохиогдсон олон улсын “Мисс мистер”-ийн тэмцээнд оролцож байжээ.

Мөн тэрээр 3 хүүхдийн ээж бөгөөд хүүхдүүдээ Монгол ахуйтай ойр өсгөж хүмүүжүүлдэг. Энэ талаар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд: Хүүхдүүдээ хэтэрхий тансаг, бэлэн хэрэглээнд автуулахгүй байхыг хичээдэг. Монгол гэрт байлгах гээд байдаг нь тийм л учиртай. Хүүхэд гэрт байхаар гаднаас түлээ оруулах, ус зөөх гэх мэтчилэн ажилд гар бие оролцдог. Гэрт амьдрахаар хүүхдийг боль, битгий хий гэх үгнүүд маш их багасдаг. Хашаандаа өөрийн дураар явна, заавал тэднийг хөтлөхгүй, өөрийнхөө мэдрэмжээр гармаар байвал гарч, ормоор байвал орох нь зөв гэж боддог. Ер нь хүүхэд гэрт байснаар маш их хөгждөг.

Жишээлбэл, байранд амьдардаг хүүхэд заавал хүний хараа хяналттай, ээж юм уу, аавтайгаа л гарах болдог. Хаашаа явахаа мэдэхгүй хүнд хөтлүүлсэн хүн л болж хувирах гээд байдаг. Манай хүү гэхэд надтай хөтлөлцөж явах дургүй. Хотын төвд өөрийн дураар л явдаг. Энэ нь нэг талаараа өөрийгөө жолоодож сурах арга барил байх. Ямар нэгэн ном сонин уншуулахаас илүү 20 жилийн дараа ямар хүүхэд болж төлөвших алсыг харж хүүхдээ хүмүүжүүлэх нь зөв хэмээжээ.

Дашрамд дуулгахад Г.Эрдэнэчимэг нь Энэтхэгийн Дарамсалад Олон улсын айлчлал хийж яваа аж. Ингээд уншигч та бүхэндээ сайн ээж, сайхан бүсгүйн  сүүлийн үеийн зургийг хүргэе.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!