Мэдээ

Гадаад хэлийг ЭХ ХЭЛ ШИГЭЭ эзэмших үр дүнтэй 5 арга

Гадаад хэлийг төрөлх хэл шигээ эзэмших үр дүнтэй аргачлалын талаар Life Hack сайтын зөвлөгөөг хүргэж байна.

Хэрхэн гадаад хэлийг  хэрхэн сайн сурах вэ? 

Хүн бүр харилцан адилгүй тул гадаад хэл суралцах, эзэмших чадвар ч тухай хүний онцлогоос хамаардаг. Гэсэн ч хүн бүрт 1 хувийн авьяас, 99 хувийн хичээл зүтгэл заяадаг тул та ч гадаад хэлийг эх хэл шигээ эзэмших боломжтой юм. Яагаад заавал хичээл, сургалтаар дамжуулан шинэ хэлийг сурах ёстой гэж? Өөрийн мэддэг чаддаг, хүсдэг зүйлээ хийнгээ хэлний өндөр мэдлэгтэй болох сайхан биш гэж үү? Хүн нас ахих тусмаа шинэ мэдээлэл хүлээн авах чадвар нв багасдаг ч тогтмол суух, хичээнгүйлэн суралцах чадвар нь нэмэгддэг байна. Суралцахад хэзээ ч дэндүү эртэднэ, хожимдоно гэж үгүй. Тиймээс хамгийн эхэнд сэтгэл зүйгээ бэлтгэж, өөртөө итгэлтэй байх нь чухал.

Өөртөө боломж олгох нь

Аливаа зүйлийг хийхдээ цаг завдаа тохируулах бус, тухайлан цаг гаргаж хичээллэх хэрэгтэй. Олимпийн тамирчин 4 жилийн дараа тэмцээндээ орох хэдий ч тасралтгүй өдөр бүр бэлтгэлээ хийсээр л байдаг шүү дээ. Тиймээс эхний үед 1-7 хоног өөрийгөө ажиглаж, “Хэзээ илүү сэргэлэн цовоо байдаг вэ?”, ”Хэзээ илүү суралцах таатай нөхцөл бүрдэж байна вэ?” зэргээр зөвхөн өөртөө зориулан цагаа төлөвлөх хэрэгтэй. Ингээд дараагаар нь хэр их хичээлийг, хэр удаан давтахаа тооцоолоорой. Мэдээж та гадаад хэлийг төрөлхийн хэл мэт суралцахыг хүсвэл тухайн хэлээрээ сэтгэх, тооцоолох, тогтоон санах чадварыг суурь ухагдахуун болгох нь зүйтэй юм.


Ингээд хэл сурах техникийн талаар дараах 5 аргачлалыг судлаачид зөвлөж байна.

1. Давтлагаа завсарлах

Хүний тархи гэдэг шинэ мэдлэгээ ахин сэргээхгүй л бол цаг хугацаа өнгөрөх тусам мартсаар байдаг. Бид нэг удаа л уулзаж байсан хүнээ тэр бүр тодорхой санадаггүй шүү дээ. Үүний нэгэн адил үгсийн сан, дүрмийн мэдлэг зэрэг хэлний хичээл ч мартагдсаар байдаг. Хүний шинэ мэдээллийг мартах үечлэлийг доор үзүүлэв.

Үүнээс үзэхэд эхний үед шинэ мэдээлэл мартагдах нь амархан байдаг бол 7 хоногийн хугацаатай сэргээн санасны дараа мартах үечлэл бага багаар буурсаар байна. Ингээд та 1 долоо хоног, 2 долоо хоног гэхчлэн сэргээн санасаар эцэст нь жил тутам, 5 жил тутам сэргээхэд л мэдлэг хэзээ ч мартагдахгүй. 

Нэгж хичээл бүрийг тодорхой давтамжтайгаар сургадаг Duolingo аппликейшний тухай та сонссон байх. Энэ нь дээрх үечлэлийн дагуу зохион бүтээгдсэн тул хэлний мэдлэг олж авахыг хүссэн олон хүнд тусалж чаджээ.

2. Суралцахаасаа өмнө унтаж амрах

Нэг хичээлээс нөгөө хичээл хүртэл тархи амарч, олж авсан мэдлэгийг сэргээн засаж, боловсруулах ажил хийгддэг. Жишээ нь, нэг үгийг цээжлэн тогтоохдоо нэг өдөрт удаан хугацаагаар цээжлэхдээ бус олон өдөр бага цагаар цээжлэвэл илүү үр дүнтэй.

Унтаж амрах үед тархины “inbox” шинэчлэгдэж, ахин шинэ мэдлэг мэдээллийг хүлээн авахаар бэлтгэгддэг. Насанд хүрсэн хүн өдөр, биеийн онцлог, ажил хөдөлмөрийн байдлаас хамааран 6-8 цаг унтах хэрэгтэйг бид мэднэ. Тэгвэл орчин цагийн техник технологийн нөлөөлөл, цахилгаан хэрэгслийн хэт их ашиглалт зэргээс хүн төдийлөн сайн унтаж амарч чаддаггүй болжээ. Тиймээс судлаачид өдрийн цагаар багахан дугхийх нь эрүүл мэндэд тустай онцолж байна. Өдрийн цагаар зөв дугхийхэд ой санамж сайжирч, унтаад сэрэхэд өглөө бүтэн нойртой боссон мэт сэрэх болно. Тархины үйл ажиллагаа сайжирч, дааврын тогтолцоо, зүрх судасны сэргэлтийг дэмждэг аж.

3. Дүрмийг биш агуулгыг mогтоох

Их сургуулийн англи хэлний тэнхимд зөвхөн англи хэлийг заах бус орон судлал, соёл судлал зэрэг хичээлийг давхар заадаг. Ингэснээр тухайн хэлний мэдлэгийг тогтоох бус тухайн хэлээр дамжуулан мэдээлэл олж авахад зориулагдах юм. Жишээ нь, хятад хэлийг сурахдаа ханзыг нь нүдлэх бус ханзны олон салаа утгыг цээжлэн тогтоох хэрэгтэй. Нэг хэлийг ахисан түвшинд сурч чадсан бол түүнийгээ сэргээн санаж кино үзэж, ном уншиж, найз нөхөдтэйгөө ярилцах зэргээр тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй.

4. Өдөр бүр бага багаар 

Илүү их цаг зарцуулахад биш илүү тогтмол суралцах нь үр дүнтэй. Ихэнх оюутнууд 40 минутын хичээлийн лекцээс илүү 15 минутын бичлэгийг илүү тогтоодог шүү дээ.

5. Шинэ ба хуучныг хослуулах

Шинэ үгсийн сантай болох, дүрмийн мэдлэгээ нэмэгдүүлэх гээд өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээрээ чаддаггүй талаа нөхөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аль аль талын чадварыг нэгтгэн суралцах нь үр дүнтэй. Зөвхөн унших юм уу, зөвхөн ярихдаа сайн бол яриагаа дуу хураагуураар бичиж, түүнийгээ сонсох хэрэгтэй. Мөн бүх талын чадварыг нэгтгэдэг зүйл хийх нь ч үр дүнтэй. Өдрийн тэмдэглэл бичих, зохион бичлэг хийхэд хүн өөрийн мэдлэгээ өөрийн үгээр ахин буулгадаг тул илүү санан тогтоодог. Олон чадварыг нэгтгэхээс гадна олон хэлийг нэгэн зэрэг суралцахад ч мөн сайн мэддэг хэлээ нөгөөхтэй хослуулах хэрэгтэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!