Гоо сайхан

Хар батга хуулагч маск хэрэглэхдээ заавал мэддэг байх шаардлагатай зүйлс

Өө сэвгүй, төгс арьстай байхыг хэн хүсэхгүй байх билээ. Тийм ч учраас хамар дээр хуралдсан хар батгыг байнга хуулж, цэвэрлэх шаардлага гардаг. Гэхдээ хар батга хуулдаг маск нь зөвхөн хуулж авахаас биш, цаашдаа урьдчилан сэргийлэх эсвэл нүхийг нь агшаах зэрэг үйлчилгээ үзүүлэхгүй. Иймд та хар батга хуулдаг маск ашигладаг бол заавал анхаарч авах ёстой чухал зүйлс байх аж. Эдгээрийг мэдэхгүйгээс болж, хар батгаа улам нэмэгдүүлэх, нүхийг нь томруулах, арьсаа гэмтээх гэх зэрэг олон асуудалтай тулгарна. Тэгвэл хамтдаа хар батга хуулдаг маск ашиглахдаа анхаарах ёстой зүйлсийг мэдэж авцгаая.

        Хар батга хуулдаг маск нь урьдчилан сэргийлэлт болохгүй

Хамрын хар батга хуулагч маск нь хар батга ахин гарахаас хамгаална гэсэн юм байхгүй төдийгүй тослогийн хэмжээг ч багасгахгүй. Энэ нь ердөө л тухайн үед таны хамарт хуралдсан батгыг цэвэрлэж өгөхөөс хэтрэхгүй учир хэт ихийг хүсэх хэрэггүй. Иймд та долоо хоногт 1-2 удаа хар батганы маск хэрэглэж, хамраа цэвэрлэж байхаас өөр аргагүйд хүрч байгаа юм.

        Хар батга хуулагч маск нь гүн цэвэрлэгээ үзүүлж чадахгүй

Арьс судлаач мэргэжилтнүүд хар батга хуулагч маск нь таны хамран дээрх нүхийг гүйцэт цэвэрлэж чадахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Хүчтэй наалдамхай бодис нь зөвхөн үхсэн арьсны эсийн дээд давхаргыг арилгаж, нүхэн дотор их хэмжээний бохирдол үлдээдэг. Тиймээс хар батга хуулагч масканд хэт найдлага тавилгүйгээр, өөр бусад аргаар хамран дээрх нүхээ цэвэрлэж байх шаардлагатай гэсэн үг юм.

        Хар батга хуулагч маск нь таны арьсыг гэмтээж мэднэ

Хэрэв та мэдрэмтгий арьстай бол хар батга хуулагч маск нь таны арьсыг гэмтээж мэдэх юм. Тиймээс хэрэглэхээс өмнө сайтар судалж, найрлаганд юу юу агуулагдаж байгааг асууж мэдэх нь зүйн хэрэг. Мөн эхлээд үүнийг арьсанд харшлах эсэхийг мэдэхийн тулд гар дээрээ туршаад үзээрэй.

  Хар батга хуулагч маск хэрэглэхээс өмнө арьсаа 10-20 минут ут

Халуун усанд нүүрээ утах нь хамар дээрх хар батганууд суларч, гарч ирэхэд илүү дөхөм болгож өгнө. Тиймээс хар батга хуулагч маск хэрэглэхээс өмнө үргэлж нүүрээ утаж байгаарай. Ингэснээр таны хар батганаас илүү сайн гарч ирж, хамар сайн цэвэрлэгдэнэ гэсэн үг.

Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд хар батга хуулагч маскаа хувааж хайчил

Та хамрынхаа хэлбэрт тохируулан, маскаа хайчилж, хуваагаарай. Ингэснээр хамрын тань аль нэг хэсгийн хар батга хуулагдахгүй үлдэх вий гэх айдас байхгүй болно. Мөн та маскаа хоёр хувааж, хамрынхаа хоёр талд нааж, хуулж авж ч болох юм. Таны л сонголт.

                    Хар батгаа хуулсны дараа мөсөөр арьсаа арч

Хар батга хуулагч ашигласны дараа хамар дээрх нүх илүү томорсон байдаг. Тэгвэл үүнийг агшаахын тулд мөс ашиглаж байгаарай. Маскаа хуулж авсны дараа хүйтэн усаар нүүрээ угаагаад, мөсөөр хамар хэсгийн арьсаа арч. Энэ нь нүхийг бага ч атугай агшаах болно.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!