Гоо сайхан

Улаан дарс арьсыг цайруулж зөөлрүүлнэ

Та бүхэндээ хаврын хуурайшил ихтэй улиралд арьсаа хамгаалж, чийгшүүлж арчлах зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлэхийг зэрэгцээ усаа тогмтол уухаа мартуузай. Бидний биеийн 75% нь уснаас тогтдог. Тэгэхээр хүн өдөрт дунджаар найман стакан ус уух хэрэгтэй бөгөөд нэг дор бус бага багаар балга балгаар уух нь биед илүү сайн шингэж өгнө. Биеийн тамираар хичээллэдэг, жирэмсэн, өвчтэй хүмүүс, хөхөөр хооллодог эхчүүд үүнээс илүү их ус уух хэрэгтэй.

Хаврын улиралд шороо шуурах нь элбэг учир арьс хуурайшдаг. Хэдийгээр таны арьс холимог, тослог байлаа ч энэ улиралд их бага хэмжээгээр хуурайшилт явагддаг. Тиймээс эхлээд тэжээлийн тосоо соль.
Харин дараагийн алхам бол гүний цэвэрлэгээ. Бүсгүйчүүд ихэвчлэн хоёр долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулдаг. Тэгвэл хаврын улиралд долоо хоногт нэг удаа гуужуулахад гэмгүй. Ингэснээр таны арьсанд шигдсэн гүний бохирдол ор мөргүй арилна


Хүнсний соданд нүүрний арьсанд хэрэгтэй амин дэмүүд байдаг аж. Тиймээс оройдоо 3-5 минут битүү ууранд утвал арьс тань чийгшил авахаас гадна нүхжилт нь багасдаг ажээ.
Улаан дарс зөвхөн уухад зориулагдаагүй. Долоо хоногт нэг удаа 30 гр улаан дарсыг өндөгний шартай зуурч, нүүрэндээ маск тавихад таны арьс зөөлрөхөөс гадна илүү цайрч, гэрэлтэж харагдах ажээ.

Хаврын улиралд хүмүүс хүнсний ногооноос амин дэм витамин авдаг бол арьс ч ялгаагүй жимс ногоо хэрэглэх тусам өнгө орж, залууждаг. Мөн хоёр долоо хоногт нэг удаа үрлэн витаминыг буцалсан усанд уусгаад алчууранд шингээж нүүрэндээ бигнүүр тавиарай. Арьс тань сарынхаа амин дэмийг авах болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!