Ордууд

Бусдыг эрхшээлдээ оруудах дуртай зурхайн 5 орд

Та өөрийгөө магадгүй бусадтай амархан эв зүйгээ ололцож, харилцчихдаг гэж боддог байж мэдэх юм. Гэвч зарим зурхайн ордуудын хувьд, найз нөхдөө өөрийнхөө хяналтад байлгах дуртай байдаг бөгөөд тэд зөвхөн өөрсдийнхөө хийж байгаа зүйлийг л зөв гэж боддог байна. Хамтдаа ямар зурхайн ордууд бусдыг өөрийн эрхшээлдээ байлгахыг илүү үздэг болохыг олж мэдэцгээе.

Арслан Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд жинхэнэ хайр дурлалын драм бий болгогчид юм. Тэд анхаарлыг дээд зэргээр хүснэ, түүнчлэн, хэрэв найзууд нь түүний өмссөн даашинз болон гараа гарган хийсэн амттай хоолыг үгүйсгэвэл, хариуд нь илүү өнгөлөг, загварлаг хувцас өмсөж, хэд дахин амттай хоол хийж, найзуудаасаа дээр гарахыг хичээнэ. Тэр өөртэй нь өрсөлдөх хэн нэгэн найзууд дотор нь байх ёстой гэж боддоггүй. Өөрөөр хэлбэл, энэ ордод төрсөн хүнд өөрөөс нь сул дорой хүмүүс л найзууд нь болж чаддаг.

Хилэнц Хилэнцүүд бүх зүйлд атаархдаг, нөхөрлөлд ч гэсэн, мөн ялгаагүй атаархана. Энэ ордод төрсөн хүн бусдын эрхшээлдээ байлгахын тулд, өөрийнхөө хайр сэтгэл болон хувийн асуудлынхаа талаар бусдад ярьж, хүчээр сонсохыг шаардана. Хэрэв та хилэнцийн итгэлийг алдаж, түүнд нуруугаар харуулах аваас, тэр хариуд нь таныг найзынхаа тооноос хасахаас гадна, бусад найзуудтайгаа нийлж, нүд үзүүрлэх болно.

Загас Тэднийг олох хэцүү, орхиж явах бүр ч хүндрэлтэй, бас мартаж чадахгүй. Ерөнхийдөө, загаснууд эгэл жирийн хүмүүс яавч биш. Эхлээд, тэдэнтэй ярихад сайхан санагдана, тэд тантай нээлттэй харилцана, энэ нь танд түүнээс өөр бусдыг ойлгодог хүн гэж байхгүй мэт сэтгэгдлтйг төрүүлнэ. Хэдий тийм боловч, энэ нь ердөө л өнгөц халхавч байдаг. Яагаад гэвэл, тэд танд өөрийнхөө талаар өндөр сэтгэгдэл төрүүлчихээд дараа нь, таны яриаг хүчээр тасалж, хүсээгүй байхад чинь уулзаж, амьдралынхаа талаар гомдоллож, бүхий л үед танаас анхаарал халамж хүсэж эхэлнэ. Энэ бол тунгалаг усны алтан загас хэрхэн махчин загас болж хувирдаг болохын тод жишээ юм.

Хонь Хонинууд төрөлхийн нийтэч бас эрч хүчээр дүүрэн хүмүүс бөгөөд бусдын анхаарлын төвд байх юу юунаас илүү дуртай. Гэвч тэд бусдыг нэгэнт өөрийн хүрээлэлд оруулсан бол, түүнээс тийм ч амар мултарч дөнгөхгүй л болов уу. Тэд тантай удаан хугацаанд юм ярьж суунгаа, кофе уухыг санал болгоно. Тэр таны хүсэл, санаа бодлыг огтхон ч тоолгүйгээр, өөрөө л хүсэх юм бол, таныг найзаа болгоно. Харин та нэгэнт түүний найз болсон бол, өөр бусад хүмүүстэй найзлах ч эрхгүй гэдгийг санаарай.

Мэлхий Тэд бусадтай маш сайхан харилцдаг бас эерэг хүмүүс билээ. Гэхдээ, энэ нь ямар ч мэлхийн хувьд, найзтай болохын тулд хэрэглэдэг арга заль гэж хэлж болно. Тэр найзуудыгаа гэр бүлийн гишүүд шиг байхыг шаарддаг. Мөн, юу ч болсон бай, өөрийнх нь ар талд найзуудыгаа заавал байх ёстой гэж үздэг боловч, найзуудынхаа ар талыг өөрөө найдвартай хамгаалж чаддаггүй. Найзууд нь юу ч хийсэн бай, түүний сэтгэлд нийцэх зүйл гэж тун ховор. Бодит амьдрал дээр, бид бүхэн хоорондоо харилцан адилгүй. Зарим хүмүүсийн өөрийгөө дүгнэх дүгнэлт бусдын хувьд өөр байж болно. Гэвч ямар хүнийг найзаараа сонгож, амьдралдаа оруулж ирэх нь чухал зүйл гэдгийг мартаж болохгүй. Танд хэзээд туслах, хоёргүй сэтгэлээр хандах хүнийг найзаа болгох хэрэгтэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!