Амьдрал

Сайн дурын ажил хийдэг МОНГОЛ алдартнууд

Бид бүгдийн дууг нь шимтэн сонсож, киног нь дурлан үздэг олон алдартнууд чөлөөт цагаараа сайн дурын ажил хийдгийг та нар мэдэх үү? Өөрсдийн цаг зав, мэдлэг, авьяас чадвараа бусдын сайн сайхны төлөө харамгүй зориулдаг есөн монгол алдартныг танилцуулж байна.

1. Ч.ГАНЖАВХЛАН

Лантуун Дохио ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нь Ид Шидийн Орон, Лантуун Хүү, Гэр Номын СаН гэх зэрэг олон төслийг санаачлан хэрэгжүүлж олон мянган хүүхдэд тусалсан билээ. Түүний санаачилсан нийгмийн сайн сайхны төлөөх ажлууд нь олон олон хүмүүст сайн дурын ажилд оролцох, хандив өгөх сэдлийг бий болгосон.

2. Б.БОЛДСАЙХАН 

Б.Болдсайхан эмчийн санаачлан хэрэгжүүлсэн Зүрх Мартахгүй төслийн ачаар олон хүүхэд эрүүл саруул өсөн торниж байна. Тус төсөл нь Монголд анх удаа шахуу хүүхдийн зүрхний мэс заслыг танилцуулсан гэхэд буруудахгүй.

3. Г.УНДАРМАА

Жүжигчин Ундармаа 2013 онд Итгэлийн Танхим ТББ-ыг байгуулж таван төсөл хэрэгжүүлсний үр дүнд тусламж нэн шаардлагатай олон эмнэлгүүдэд соёлтой, тав тухтай, эмх цэгцтэй орчин бүрдүүлж чадсан. Үүнээс гадна тэрээр Хүүхдийн Төлөө Фонд-ыг дэмжин ажиллаж 43 мянга гаруй ААН, иргэдээс хандив цуглуулж 2 тэрбум 25 сая төгрөгийг ХНХЯ-нд хүлээлгэж өгсөн билээ.

4. Э.УУГАНБАЯР

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн жүжигчин Ууганаа нийгэмд сайн дурын ажил, бусдад туслахын үнэ цэнийг ойлгуулах зорилготой Тусч Хүү цуврал нэвтрүүлэг бүтээхэд гар бие оролцож явсан удаатай.

5. Б.БАТТӨР

Ангууч нэрээрээ олонд танигдсан Ододтой Бүжиглэе шоуны ялагч маань есөн дүүгээ ганцаараа өсгөж буй бүсгүйд гурван өрөө байр авч өгөхөд хөрөнгө босгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Мөн тэрээрОдодтой Бүжиглэе шоунаас авсан шагналын мөнгөн дээр хувиасаа мөнгө нэмж Өнөр Бүл хүүхдийн төвд жюү жицүгийн клуб байгуулсан билээ.

6. Б.ОТГОНТУЯА

Хошин урлагт хөл тавин олны танил болсон жүжигчин Отгоо энэ оны эхээр Сайхан Бүсгүй Фэйсбүүк группийн гишүүдтэй хамтарч хөрөнгө босгон ГССҮТ-ийн хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийж тохижуулсан байна.

7. Н.БАЯСАА, С.БАТЗОРИГ

Х-Түц продакшны жүжигчид гэдгээрээ танигдсан Баясаа, Зоригоо нар Өрийн Дэвтэр нэртэй влогоороо дамжуулан хүнд хэцүү үеийг давж гарах гэж зүдэрч буй айлуудад тусалсан байна. Энэ оны эхэн гэхэд тэд 80 гаруй ​айлын захын хорооллын ойролцоох дэлгүүрт тавьсан өрийг тэглэж тусалжээ. Тус влогийг дэмжиж олон иргэд мөн хандив өргөсөн байна.

8. Б.БАТБИЛЭГ

Комедиан Батаагийн санаачлан хэрэгжүүлж буй “Шамбала-2056” инженерийн суурин байгуулах төсөл нь Монголын говийн бүсэд нүүрлээд буй цөлжилтийн аюулыг даван гарах болон хот дагасан төвлөрлийг багасгахад тус болох юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!