Гоо сайхан

Жүжигчин бүсгүйчүүд гоо сайхны эмнэлэгтэй болоод гялалзаж явна

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар жүжигчин бүрийн босгоор нь алхахыг мөрөөддөг УДЭТ-аа орхин байж “Хувьсал” продакшнд урваж билээ.


Харин тэд “Хувьсал”-аас өрх тусгаарлагцмаа “Аримун” продакшнаа байгуулж “Халуун зүрх” киногоороо уяраагаад авсан билээ. Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хоёр дахь уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсны зэрэгцээ бүсгүйчүүдийн гоо сайхныг цогцлоох ажилд хувь нэмрээ оруулахаар “MOON LIGHT VIP BEAUTY CLINIC”-ээ нээн ажиллуулж бизнесийн салбарт хүчээ үзэхээр шийджээ.

Д.Ганцэцэгийн хувьд арван жилийн өмнө ханиа ал.дсанаас хойш хоёр хүүгээ ганцаараа удаан хугацаанд өсгөсөн юм. Харин өдгөө тэрээр байнга үйлчлүүлдэг байсан салоныхоо захиралтай хамтын амьдрал эхлүүлсэн нь “Хос мастер” салоны захирал Б.Хосбаяр гэгч залуу юм.

Д.Ганцэцэг өнгөрөгч 5-р сард МУГЖ цолоор энгэрээ мялаасан билээ.А.Ганчимэгийн хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй үерхэж байсан бөгөөд охиноо хэвлийдээ бүрэлдэж байхад нь хоёр тийш болсон. Шинэ продакшныхаа анхны бүтээл “Халуун зүрх” киноноос хойш найруулагч Б.Тамиртай хайрын романс үүсгэсэн нь олонд ил болсон бөгөөд тэд Зайсан дахь тансаг хауст амьдардаг гэх мэдээ чих дэлсэх болжээ.

Урлагийн охин тэнгэрүүддээ бизнес болон уран бүтээлийнх нь ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!