МэдээЭрүүл мэнд

БИЕЭС ХОРТ БОДИСЫГ ГАДАГШЛУУЛАХ, АМИН ДЭМЭЭР БАЯЛАГ “СМҮҮТИ” ХИЙХ ЖОРНУУД

Ямар ч эм тарианаас илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох жимс, ногоог хэрэглэх нь хүний биед асар их ач тустай билээ. Дээрх зүйлсийг хэрэглэснээр хүний биеийн хорт бодис гадагшлан, амин дэм, эрдэс бодисоо нөхөн авч, ханиад томуу бүү хэл бусад төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг байна. Тэгвэл бид эрхэм уншигч та бүхэндээ гэдэсний үйл ажиллагаанд хамгийн тустай мөн жингээ хасаж буй хэн бүхэнд зориулагдсан 30 төрлийн “смүүти” хийх жорыг хүргэж байна. Эдгээр жимс жимсгэнэ болон хүнсний ногоог та холигчиндоо холиход л хангалттай юм.

Биенээс хорт бодисыг гадагшлуулах, амин дэмээр баялаг “Смүүти” хийх жорнууд

1. Бууцай + гадил + нимбэг

Бууцай нь танд хэрэгтэй витамин, амин дэмийг нөхөж, биеийг сэргээнэ. Та 350 мл усанд, 3 ширхэг гадил, нэг багц бууцай, тал нимбэгний шүүстэй нийлүүлж, блендэрт хийхэд хангалттай.

2. Нэрс + гадил + нимбэг + цоохор майлз

Нэрс нь хүний биед маш хэрэгтэй жимс бөгөөд дархлааны системийг дэмжиж, харааг сайжруулна. Блендэрт 2 ширхэг гадил, 3 хоолны халбага нэрс, 1/3 нимбэгний шүүс, 2-3 ширхэг цоохор майлз, 1 аяга ус хийж, бэлтгэнэ.

3. Цоохор майлз + бууцай + лайм жимс + гадил

Цоохор майлз нь калори шатаахын зэрэгцээ, өөрт агуулагдсан их хэмжээний витаминаар таныг тэтгэж, эрүүлжүүлнэ. Та блендэрт 2 2 ширхэг цоохор майлз, 1 аяга бууцай, 1 аяга ус, тал нимбэгний шүүс, 1 гадил хийн эргүүлж, шүүсээ бэлтгэж уугаарай.

 

4. Бууцай + гадил + алим + нимбэг

Гадил болон бууцайг хамтад нь хэрэглэснээр та эрч хүчээр цэнэглэгдэж, төрөл бүрийн өвчнийг даван гарах болно. 1 аяга бууцай, 2 ширхэг гадил, 1 ширхэг алим, 1 аяга ус, тал нимбэгний шүүсийг хамтад нь блендэрт хийж эргүүлнэ.

5. Өргөст хэмх + салатны навч + нимбэг + зөгийн бал

Өргөст хэмх нь бие организмаас хорт бодисыг гадагшлуулах бол, салатны навч нь Е витаминаар баялаг байдаг. Та блендэрт 1 салаа салатны навч, 1 ширхэг дундаж хэмжээтэй өргөст хэмх (хальсалсан байх), тал нимбэгний шүүс, 1 аяга ус, багахан зөгийн бал хийж эргүүлэн, амтат шүүсээ бэлтгэж ууна.

6. Лууван + хүрэн манжин + цоохор майлз + өргөст хэмх + алим + яншуй + цагаан гаа

Энэхүү ундаа нь витаминаар баялаг төдийгүй таны ходоод гэдсийг цэвэрлэх болно. 1 ширхэг лууван, 1 өргөст хэмх, 1 хүрэн манжин, 1 цоохор майлз, 2 алим, 1 багц яншуй, багахан хэмжээний цагаан гааг нийлүүлж, блендэрт хийж, ундаа болгож уугаарай.

 

7. Бууцай + салатны навч + цоохор майлз + лийр + гадил + нимбэг

Та энэхүү ундааг өглөөний цайндаа уугаарай. Дархлааны системийг сайжруулж, таныг сэргэг байлгах болно. 1 багц бууцай, салатны навч, 3 ширхэг цоохор майлз, 1 лийр, 1 гадил, лайм жимсний шүүс, 1.5 аяга устай нийлүүлж, блендэрт хийж эргүүлнэ.

8. Лууван + цагаан гаа + алим + гадил + жүрж + гаа

3 лууван, 2 алим, багахан цагаан гаа, 2 гадил, 1 жүрж, нэг багц гааны навчыг блендэрт хийж холиорой.

9. Гүзээлзгэнэ + гадил + гаа + аньс

Та 200 гр хөлдөөсөн гүзээлзгэнэ, 150 гр хөлдөөсөн аньс, 2 гадил, 1 аяга гааны навч, 1 аяга усыг хамтад нь блендэрт хийж эргүүлснээр, ундаа бэлэн болно.

 

10. Гадил + алим + хивэг + яншуй

Өглөөг энэхүү ундааг ууж эхлүүлээрэй. Тус ундаа нь олон төрлийн витаминаар баялаг. Тал гадил, тал ногоон алим, 1 хоолны халбага хивэг, нэг багц яншуйг блендэрт хийж эргүүлнэ.

11. Өргөст хэмх + бууцай + хан боргоцой + ногоон цай + нимбэг + цагаан гаа

Антиоксидант, витамины агууламж өндөртэй энэхүү ундааг заавал бэлтгэж уугаарай. 1 өргөст хэмх, 2 багц бууцай, 2 аяга хэрчсэн хан боргоцой, 1 аяга найруулсан ногоон цай, тал нимбэгний шүүс, бага зэрэг цагаан гааг блендэрт хийж, амтат ундааг бэлтгэн уугаарай.

12. Бэрсүүт жүрж + маалингийн үр + гүзээлзгэнэ + усан үзэм + авокадо + гадил + нимбэг

Блендэрт 1 халбага маалингийн үр, тал бэрсүүт жүрж, 15 хөлдөөсөн гүзээлзгэнэ, тал авокадо, 1 гадил, тал нимбэгний шүүс, нэг атга ясгүй усан үзмийг хийж, холиорой. Тус ундаа нь С витаминаар баялаг болох бөгөөд таны дархлааны системийг дэмжих болно.

 

13. Алим + өргөст хэмх + нимбэг

Нимбэг нь С витаминаар, алим нь төмөр, “пектин”-ээр баялаг билээ. Харин эдгээрийг нийлүүлж ууснаар, биед гайхалтай өөрчлөлтийг мэдрүүлэх аж. 1 алим, тал нимбэгний шүүс, 2 өргөст хэмхийг хамтад нь блендэрт хийж холин, уугаарай.

14. Ханборгоцой + киви + өргөст хэмх + нимбэг

Та 1 киви, 1 өргөст хэмх, тал харборгоцойн шүүс, 1 нимбэгний шүүсийг блендэрт хийж, холиод л амтат ундаатай болох юм.

15. Авокадо + гадил + жүрж + нимбэг

Авокадо нь маш олон төрлийн амин дэмийг өөртөө агуулж, давхар тураах үйлчилгээг үзүүлдэг тул охидууд идэх дуртай байдаг. Та 1 гадил, 1 жүрж, 1 авокадо, тал нимбэгний шүүсийг блендэрт хийж, холих хэрэгтэй.

 

16. Алим + цоохор майлз + өргөст хэмх + хүрэн манжин + цагаан гаа

3 ногоон алим, 1 цоохор майлз, 1 өргөст хэмх, 1 хүрэн манжин болон бага зэрэг  цагаан гааг блендэрт хийж эргүүлэхэд хангалттай.

17. Өргөст хэмх + яншуй

Ердөө хоёрхон орцтой энэхүү ундаа нь, олон төрлийн витамин, амин дэмээр таныг тэтгэх болно. 1 өргөст хэмх, нэг багц яншуйг блендэрт хийж холино.

18. Цагаан гаа + бууцай + алим + зөгийн бал

Цагаан гаа нь үрэвслийг намдаах, сэргийлэх ач тустай бөгөөд маш олон төрлийн витаминыг агуулдаг. 2 багц бууцай, 1 цайны халбага үрсэн цагаан гаа, 2 алим, 2 цайны халбага зөгийн бал, усыг блендэрт хийж, ундаагаа бэлтгэж уугаарай.

Healthy drink. Delicious smoothie on the table

 

19. Нэрс + анар + алим + өргөст хэмх + бууцай

Анар жимс нь зүрх судасны өвчнийг анагаахад онцгой нөлөө үзүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлж байдаг. Та блендэрт 3/4 аяга хөлдөөсөн нэрс, 1 аяга анарын шүүс, 1 алим, 1 өргөст хэмх, 1 багц бууцайг хийж, эргүүлээрэй.

20. Жүрж + нимбэг + бэрсүүт жүрж + ногоон цай + гадил

Та 1 жүрж, тал бэрсүүт жүрж, тал нимбэгний шүүс, аяга ногоон цай, 1 гадил, нэг цайны халбага зөгийн балыг блендэрт хийж, холиод, амттай ундааг бэлтгэж угаарай.

21. Брокколи + бэрсүүт жүрж + маалингийн үр + бүйлсэн самар + хасарваань

Брокколи нь В витаминаар баялаг, хоол боловсруулах системийг сайжруулах үйлчилгээтэй. Та хэдэн ширхэг брокколи, тал бэрсүүт жүрж, 1 цайны халбага маалингийн үр, тал атга бүйлсэн самар, 4 ширхэг хасарваань жимсийг блендэрт хийх хэрэгтэй.

 

22. Гадил + лууван + алимны шүүс + нимбэг

1 гадил, 1 алимны шүүс, 2 хоолны халбага лууван, тал нимбэгний шүүсийг нийлүүлж, блендэрт хийж холиорой.

23. Лууван + улаан лооль + цоохор майлз + оливын тос + давс + перец

Та 1 лууван, 2 улаан лооль, 1 цоохор майлз, 1 цайны халбага оливын тос, давс, перецийг амталгаагаар хийж, блендэрт эргүүлнэ.

24. Киви + лийр + яншуй + гадил

Киви нь А, В, С, Е, РР витамин, кальци, магни, натри, фосфор зэрэг эрдэс бодисыг агуулдаг. Та 3 киви, 1 лийр, бага зэрэг яншуй, тал гадилыг блендэрт хийж, амттай ундаа бэлтгээрэй.

 

25. Хүрэн манжин + лууван + сармис + яншуй

Ногооны ундаа нь жимснийхээс илүүтэй витаминаар баялаг байдаг. 1 хүрэн манжин, 3 лууван, 1 хумс сармис, нэг багц яншуйг блендэрт хийж бэлтгэнэ. Энэхүү ундаа нь дархлааны системийг сайжруулж, таныг турахад онцгой нөлөө үзүүлнэ.

26. Хан боргоцой + алим + лууван

Тал ханборгоцой, 2 алим, 2 лууванг хэрчиж, блендэрт хийгээд ундаа бэлтгэнэ. Энэ нь хүний эрүүл мэндийг дэмжиж, эрч хүчээр тэтгэх болно.

27. Лууван + улаан лооль + амтат чинжүү + сармис + цоохор майлз + бууцай

Лууван нь хүний энергийг нөхөж, царай төрхийг сайхан болоход тусладаг. 5 лууван, 2 улаан лооль, 2 амтат чинжүү, 4 хумс сармис, 4 цоохор майлз, 1 аяга бууцайг блендэрт хийж, холиорой.

28. Бүйлсэн самар + хасарваань + зөгийн бал + шанцай + гаа

Бүйлсэн самар нь их хэмжээний Е витамин агуулдаг. Та блендэрт 1 атга бүйлсэн самар, 1 аяга ус, 4 ширхэг хасарваань жимс, 1 цайны халбага зөгийн бал, 1/2 цайны халбага шанцай, атга гааны навч хийх хэрэгтэй.

29. Гадил + шанцай + бүйлсэн самар + давс

Та 1 гадил, 15 түүхий бүйлсэн самар, 1 аяга ус, 1/2 цайны халбага шанцай, чимх давсыг блендэрт хийж, ундаа бэлтгээрэй.

30. Амтат чинжүү + нимбэг

Энэхүү ундаа нь архаг ядаргааг тайлж, танд эрч хүчийг бэлэглэнэ. 2 ширхэг амтат чинжүү, тал нимбэгний шүүсийг блендэрт хийж, холиорой. Ингээд л таны эрч хүч бэлэглэгч ундаа бэлэн болно.

Эх сурвалж: Caak.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!