Ордууд

Хэзээ ч итгэж болохгүй зурхайн 3 орд

Хонины орд

Сэтгэл татам хонины ордныхон үргэлж бусдын  анхаарлын төвд байдаг. Тиймдээ ч тэдний зорилго бусдын анхаарлыг өөр дээрээ байлгах дуртай. Тэдний тууштай зан чанар нь бусдын атаархлыг төрүүлдэг. Гэвч тэдний хаврын тэнгэр шиг ааш зан нь бусдын итгэлийг алдахад хүргэдэг. Тэд нэг өдөр сайхан зантай байдаг ч маргааш нь юу ч болоогүй юм шиг муухай аашлах нь элбэг.

Ихрийн орд

Энэ ордныхон хоёрдмол шинж чанартай бөгөөд амьтнаар бол хамелион л гэсэн үг. Тэдний орчиндоо зохицож өөрчлөгдөх чадвар гайхалтай сайн бөгөөд ямар ч нөхцөлд хурдан дасан зохицож чаддаг. Төрөлхийн сониуч зан нь ямар ч зүйлийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадах мэдээлэл олж чаддаг. Тэд бусдын итгэлийг дааж чаддагүй ч үүнийгээ маш сайн нууж чаддаг. Тэдний бусадтай нөхөрлөх зорилго нь зөвхөн өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхэд чиглэсэн байдаг нь харамсалтай. Гэвч хүмүүс тэдний хөгжилтэй зан чанар нийтэч байдалд нь эрхгүй татагддаг байна.

Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордныхон тулгарсан асуудал дээр дүн шинжилгээ сайн хийдэг бөгөөд асуудлаас дорхноо мултрах аргыг хурдан олж чаддаг. Тэдний хувиа хичээсэн зан нь тэдний хувьд нийтлэг төрөлхөөс нь заяасан зан чанар билээ. Тиймдээ ч тэд бусдын итгэлийг сайн дааж чаддаггүй. Тэдэнд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол тэр дор нь арга хэмжээ авч чаддаг. Жинлүүрүүд үргэлж бусадтай эв найртай байхыг эрмэлздэг бөгөөд хэрвээ ямар нэгэн ам зөрсөн зүйл гарвал шууд зайгаа барьж чаддаг.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!