Хоолны жор

Халуун ногоотой үхрийн махан салат хийх хялбар жор

Орц:

  • Үхрийн гол мах – 450гр,
  • алимны шүүс – 6ц/х,
  • шар буурцагын цуу – 3ц/х, элсэн чихэр – 2ц/х,
  • жижиг шанцай – 1, ногоон сонгино(дунд зэргийн) – 8ширхэг,
  • улаан лооль(дунд зэргийн) – 2ширхэг,
  • мөөг – 330гр, халуун ногоотой амтлагч,

Халуун ногоотой амтлагч:

  • Сармис – 1хумс,
  • Аяганы ¼-ээр будааны эсвэл цагаан дарсны цуу,
  • Шар буурцагны цуу – 6ц/х,
  • Хэрчсэн цагаан гаа – 1ц/х,
  • Ургамлын тос – 1ц/х,
  • Улаан перец – цайны халбаганы 8/1-ээр

Хийх дараалал:

1. Үхрийн махыг 8-10 см-ийн өргөнтэй, уртааш нь зүсээд түүнийгээ ширхэгийнх нь эсрэг маш нимгэн хэрчинэ. Мах нялцгай, хэрчихэд төвөгтэй байвал цаг орчим хөлдөөгчинд хийсний дараа хэрчвэл амархан.
2. Үхрийн махаа сүмсэнд дарахын тулд шар буурцагны цуу, сахар, шерри дарстай саванд хийж таглаад хөргөгчинд 30 минут байлга.
3. Шанцайгаа угааж, хатаа. Ногоон сонгиноо цэвэрлээд жижигхэн хэрчинэ. Улаан лоолийг том том хэрч. Харин мөөгийг нимгэн хэрчээрэй. Хатсан шанцайг гараараа таслах хэрэгтэй.
4. Хайруулын тавгаа дунд зэргийн болтол нь 1-2 минут халаа. Халсан тавгандаа үхрийн махныхаа хагасыг хийгээрэй. Махаа хүрэн болтол нь 3 минут сайн хуур. Хайруулын тавгаасаа махаа гаргаад хөргөнө. Үлдсэн махыг мөн адил бэлтгэх хэрэгтэй.
5. Салатны юмуу том хүнхэр саванд мах, ногоон сонгиноо хий. Улаан лооль, мөөг, шанцайгаа махан дээр тарааж тавина. Үүнийгээ таглаад хөргөгчинд хамгийн багадаа 1, хамгийн ихдээ 10 цаг болго.
6. Харин одоо халуун ногоотой амтлагчаа бэлдэнэ. Үүний тулд сармисаа хальсалж, хэрчинэ. Бусад амтлагч нартай нь холигчид хутгаарай. Амтлагчаа салатан дээрээ гоожуулан, сайн шингэтэл нь байлгана. Ингээд л амтат салат маань бэлэн боллоо.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!