Амьдрал

Монголын хамгийн намхан хүн Ж.Ичинхорлоо: Өлгийтэй үрээ харах мөч хамгийн сайхан байсан..

Монголын хамгийн намхан хүн Дорнод аймгийн Чойбалсан сумын малчин Ж.Ичинхорлоо гуайг та бүхэндээ онцолж байна. Тэрбээр 71 настай. Чойбалсан сумандаа мал маллан амьдардаг. 200 гаруй богоо ганцаараа маллаж байгаад 5 хоногийн өмнө хүү бэрийндээ нүүж ирээд байгаа юм.

Ж.Ичинхорлоо гуайн хөл евддөг учраас энэхүү ягаан хувинг таван жил таяглаж яваа талаараа ярьж байлаа. Өглөө 5 цагт босч цайгаа чанаад гэрийнхээ ажлыг хийдэг. Ягаан хувиндаа аргал хийж байгаад шуудайгаа дүүргэн өдөрт 2-3 шуудай аргал түүдэг. Түүний өдрийн ажил үүгээр ч дуусахгүй.

Эхийнхээ сүүнд цадахгүй байгаа хурга ишгээ сүү халааж угждаг. Хамгийн сайхан улирал хаврын улирал, шинэ төл гарч ирээд гоё байдаг хэмээн хуучиллаа.

Ж.Ичинхорлоо гуайг ах дүү нар нь хотруу авч явж олон сонирхолтой зүйлс үзүүлсэн талаар ярьж байлаа. Хамгийн таалагдсан зүйл нь шөлөндөө гэдэг газарт цуйван идэхэд гоё байсан талаар ярьлаа.

Ж.Ичинхорлоо гуай ганц хүүтэй. Түүний хүүг И.Балжир гэдэг, мөн л Чойбалсан сумынхаа төвөөс холгүйхэн эхнэртэйгээ мал маллан амьдардаг. И.Балжирын гэр бүл хүү, охинтой. Охин хүү хоёр нь тусдаа гараагүй байхдаа эмээдээ их л хань бараа болдог байсан талаар ярьж байсан юм.

Ж.Ичинхорлоо гуай ач хүү, охин хоёроо ярихаараа хоолой нь зангирч, хүлээж, харуулддаг нь мэдрэгдэж байлаа. Хүмүүс ирэхэд сайхан, элдэв сонин хачин сонсоод гоё байдаг юм хэмээн хуучилсан юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!