Ээжүүд

Нэгээс доош насны хүүхдэд зөгийн бал өгч болохгүй

Нэгээс доош насны хүүхдэд яагаад зөгийн бал өгч болдоггүй талаар сонсчихоод яагаад юм бол гэж гайхаж байсан уу? Хариулт нь энд байна. Зарим хүмүүс энэ талаар уншаад шал худал мэдээлэл гэж бодох нь ч байдаг. Учир нь яагаад гэдгийг төдийлөн тайлбарлаад байдаггүй.

Нэгээс доош насны хүүхдүүдийн хоол боловсруулах систем нь бүрэн хөгжөөгүй байдаг.

Зөгийн баланд clostridium botulinum нэртэй спор буюу бактер байдаг.

Энэ бактер нь хүүхдийн гэдсэнд үржиж, амьдрах чадвартай. Хэрэв ийм зүйл тохиолдвол хүүхэд хордлогонд орж, энэ бактераас гаралтай үрэвсэл бий болдог.

Энэ бактер маань маш тэсвэртэй бөгөөд бүх төрлийн зөгийн баланд байдаг. Болгосон хоолонд зөгийн бал орсон ч бактер нь устдаггүй.

Зөгийн балыг буцалгаж, болгоход бактер ихэнхидээ л устдаггүй байна. Тиймээс нэг нас хүрээгүй хүүхдэд болгосон, болгоогүй зөгийн бал орсон л бол өгөхгүй байх хэрэгтэй. Печень, жигнэмэг ч гэсэн зөгийн балтай бол өгөөд дэмий.

Хүүхдүүд үнэхээр зөгийн балнаас болж өвддөг үү? Эсвэл зүгээр л бусдыг айлгасан зүйл үү? Манай улсад бодитой баримт байхгүй ч АНУ-д сүүлийн жилд зөгийн балтай усанд соска дүрж өгснөөс болж өвдсөн хэд хэдэн тохиолдлууд гарсан байна.

Нэг нас хүрснээс хойш зөгийн бал өгөхөд асуудалгүй. Боловсруулаагүй зөгийн бал нь маш олон ашиг тустай, дархлааг дэмжигч шидэт хүнс билээ.

Жич: жирэмсэн болон хөхүүл эхчүүд зөгийн бал идэхэд ямар ч асуудалгүй байдаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!