Амьдрал

Хип хопын холбооны ерөнхийлөгч Баавар: Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Малчин болсон, одоо мянгат малчин болохоор зүтгэж байна

Идэр ес эхэлж, хүйтэн жавар тачигнасан Монголын хөдөө анир гүмхэн хийгээд амар амгалан. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнтэй сайхан өвөл иржээ. Саяхан хип хопын од байсан, саяхан л алдаж онож аавын хаалга татаж явсан тэрбээр урлагийн шуугиант ертөнц, Улаанбаатарын уур уцаартай амьдралыг орхиод хөдөө мал маллахаар нэг л өдөр Сэлэнгийн Хүдэрийг зорьсон байна. Харин одоо Баавар хэдийнэ хөдөөний хүн болж.

Тэднийх сумын төвөөс 35 км зайд өвөлжиж байна. Сумын төвөөс биднийг тоссон тэрбээр дэлгүүр орж, эхнэрийнхээ захиасыг аваад хөдөллөө. Өвөлжөө хүрэх замдаа түүнтэй малчин болсон тухайн хэсэг хөөрөлдсөн юм.

-Хүдэрт өнтэй сайхан өвөл болж байна. Мал сүрэг тарган тавтай юу. Гэнэт яагаад урлагаа орхиод хөдөөг зорив оо? Тавлаг сайхан. Гэр бүлээрээ хөдөө мал дээр гараад хоёр дахь өвлөө үзэж байна. Би 2019 онд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, эх орондоо ирээд тав хонож байтал хил хаагдсан. Тэгээд эхнэртэйгээ ярилцаад хөдөө гарахаар шийдсэн юм. Манай хадмууд Хүдэр суманд мал малладаг.

Тэрнээс гадна хөдөө гарахад нөлөөлсөн нэг зүйл нь фэйсбүүк үзэж суутал Канад улсын иргэн Жереми Булганы Хутаг-Өндөрт үхрийн фермер ажиллуулдаг юм байна. Тэрийг хараад “Монголд 20 гаруй жил амьдарч буй гадаадын иргэн Монголд мал маллаж болоод байхад бид өөрсдөө яагаад болдоггүй юм” гэж дотроо бодсон.

Тэгээд зориглоод малчин болсон доо. Эхнэр бид хоёр чинь багаасаа л өвөө, эмээ дээрээ хонь хариулж өссөн хүмүүс. Тийм болохоор нэг их хүндрэл бэрхшээл байхгүй. Бас туслах малчинтай. Аав минь Завхан аймгийн уугуул хүн байсан. Нутгийн дүү маань бидэнд тусалдаг юм. Мундаг залуу малчин бий.

-Малчин болно гэхэд ойр дотныхон нь гайхсан уу? Анх бид хоёрыг мал аваад, хөдөө амьдарна гэхэд ах дүү, найз нөхөд маань соёлтойгоор Энэ хоёр чадахгүй дээ гэж басч байсан. Бид хоёр ч чадна гэдгээ харуулахаар бусдын адил хичээж байна даа. Хөдөө өглөөнөөс авхуулаад унтах хүртлээ ямар ч завгүй. Бүх ажил цаг нартай. Сайхан л амьдарч байна. Одоо мянгат малчин болохын төлөө зүтгэж дээ? -Тэгнэ дээ. /Инээв/ Манай урлагийнхан чинь ихэнх нь малтай. Харин өөрөө малаа малладаг нь цөөн байх.

-Хүдэр сумын байгаль үнэхээр сайхан юм. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг Монголын Швейцарь гэж ярьдаг юм билээ. Биднийг ийм сайхан хангай маш сайхан хүлээж авсан. Манай өвөлжөө сумын төвөөсөө 35 км зайд хилийн зааг Хаза гэдэг газар байдаг. Зуслан маань сумын төвөөсөө зүүн урагшаа 20 орчим км зайтай Уялга гээд газар бий. Хүдэр сум тэр чигээрээ газар тариалангийн бүс нутаг. Газар тариалангийн олон компани тариалан эрхэлдэг.

БИ МОНГОЛЫН ХИП ХОПЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ХЭВЭЭРЭЭ БАЙГАА

Дуучин Бааварын хувьд сүүлийн жилүүдэд урлагаасаа нэлээд хөндийрчээ. Цар тахал гээд урлагийн янз бүрийн арга хэмжээ, тоглолт хориглочихсон. Би чинь бас продюсер хүн. Хамтлаг дуучдын тоглолтыг их зохион байгуулдаг байсан тухайгаа тэрбээр дурсав. Түүний хүүхэд нас Улаанбаатар хотын нэгдүгээр хороололд өнгөрчээ. Багаасаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан аж. 1999 онд Дижитал хамтлагаа байгуулж, 2009 он хүртэл хамтлагаараа уран бүтээл хийжээ. Урлагаас орхих болсон шалтгааныг нь тодруулахад,

Баавар, Б.Золжаргал хоёрын мөрөөдөл дөнгөж эхэлж байна. Тэд алс хязгаар нутагт тохьтой тухтай орчинг бүрдүүлж, олон ажил хийх зорилготой. Орчин цагийн малчин айлд зурагт, ус буцалгагч, хөлдөөгч, хөгжим, будаа агшаагч, угаалгын машин гээд хотын айлаас дутах зүйл алга. Гэрийнхээ гадна морь, машин, мотоцикль сойгоостой. Эднийх хилийн зааг дээр учраас гар утасны орос сим ашиглаж, фэйсбүүк хуудаснаас цаг үеийн мэдээллээ авдаг гэнэ.

Баавар Бид одоохондоо монгол гэртээ амьдарч байна. Цаашдаа малчидтайгаа хамтран өвөлжөөндөө саун барина. Мөн сум орон нутгийнхаа удирдлагуудтай ярилцаж байгаад эрчимжсэн мал аж ахуй руу орох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйтайгаа хослуулахаар судалж байна. Залуустаа хандаж хэлэхэд ид хийж бүтээдэг насан дээрээ орон нутагт амьдаръя гэж уриалъя. Хамгийн сайхан амьдрал хөдөө байна хэмээн мөрөөдлөөсөө хуваалцав.

Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна гэдэг. Тэрбээр амьдралдаа алдаж оносон ч дахин тэр алдаагаа давтахгүйн тулд хичээж яваагаа нуусангүй. Би амьдралдаа маш том алдсан. Хар тамхи хүний амьдралд хэзээ ч байж болохгүй гэдгийг ойлгосон. Алдсан алдаагаа давтдаг хүн бол хамгийн тэнэг хүн. Тэгэхээр залуус энэ муухай зүйлээс хол байх хэрэгтэй-г чин сэтгэлээсээ захисан юм.

Орон нутагт архидалт газар авч, залуусыг залгиж байгааг тэр анзаарч, сэтгэл эмзэглэж явдаг гэнэ.

Эхнэр М.Золжаргал нь Гэр бүл уучлал, тэвчээр, хүндлэл, хариуцлага дээр тогтдог. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай, бие биеэ хүндэлж, уучилж чаддаг байх юм бол амьдрал бүтэн үлддэг гэдгийг өөрийнхөө амьдралаас мэдэрлээ. Хань минь алдаж оносон байж болно. Гэхдээ эргээд харахад бид хоёр амьдралаа бүтэн аваад үлдчихсэн, үр хүүхэд маань эрүүл, өнөр өтгөн, тайван сайхан амьдарч байна гэв.

Хань минь маш цайлган зантай, хүнд их тусалдаг, зорьсон ажлаа яаж ийгээд бүтээдэг дайчин зантай хүн. Үр хүүхэд гэр бүлээ авч явахаас гадна гурван хүний гэр бүлийн арыг даадаг. Эр хүний ноён нуруу сайтай хүн дээ хэмээн бүсгүй ханийгаа магтав.

Солонгос улсад биеэ эмчлүүлсэн гэсэн. Одоо бие нь дажгүй юу? Миний биеийн нуруу, хоёр гар гээд 70 хувь нь түлэгдсэн. Тиймээс Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн. Одоо ахиад үзүүлэх шаардлагатай байгаа. Цар тахал гээд хил гааль хаалттай байна. Бие маань одоо дажгүй ээ. Өвдөж, зовж байна гээд байвал өвдөөд л байна. Аль болох зовлонгоо тоочихгүй, ийм сайхан эрүүл агаар, хөдөө нутагт сайхан байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!