Амьдрал

Залуу насандаа 100 сая төгрөг хуримтлуулах бодит үр дүнтэй, хэмнэлт хийх 8 арга

Залуу насандаа ч багагүй хөрөнгө хуримтлуулах боломж бий. Хүн болгон ийм хэмжээний хуримтлал үүсгэх нь юу л бол, гэхдээ л унах унааны мөнгөө хуримтлуулж чадна шүү.

1. Цалин буусан өдөр тодорхой хэмжээг нь автоматаар шууд хуримтлалын данс руу шилжүүлэх

Үнэн хэрэгтээ хуримтлал үүсгэхэд ямар ч бэрхшээл байхгүй юм. Гэхдээ хуримтлал үүсгэнэ гээд бүсээ чангалж, өөрийгөө өчүүхэн мөнгөөр амьдрахад хүргэх шаардлага байхгүй.

Цалингаасаа тодорхой хувийг буюу ойролцоогоор 5-10%- ийг нь л хуримтлалдаа тогтмол хийгээд байхад үр дүнд нь үнэхээр гайхалтай тоо гарна шүү.

30 нас хүрэхээсээ өмнө би дансандаа 10 гаруй сая төгрөгтэй болж чадсан. Юу ийм үр дүнд хүргэсэн бэ гэж үү? Учир нь би цалин болгоноосоо 8%-ийг нь хуримтлалд шууд хийж байхаар банктай гэрээ байгуулсан юм. Би хуримтлалынхаа хэд болж байгааг ч хардаггүй учраас үрэх хүсэл ч төрдөггүй юм.

2. Машин худалдаж авах гэж яарсны хэрэггүй, тэр тусмаа үнэтэй машин

Ажил руугаа нийтийн тээврээр явж байгаарай – зарим ажил олгогч унааны мөнгө өгөхөд нэг их татгалзаад байдаггүй. Дугуйгаар ирж очиж бай. Шатахууны хэмнэлт гаргахаас гадна автомашины эд анги, засварт зарцуулах зардлыг багасгана.

4. Брэндийн араас бүү хөөцөлд

Брэндийн араас хөөцөлдөж, хошуурч байгаа хүмүүс орчин үед инээдтэй харагддаг болж.

Зээл авсан хүмүүсийн ихэнх нь шинэ загварын гар утас, машин худалдан авч байна. Түүнийхээ төлөөсөнд өлөн зэлмүүн явна. Хэрэггүй зүйлд их хэмжээний мөнгө үрдэг ийм хүмүүс яагаад ч хуримтлалтай болж чадахгүй.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Би хэрэггүй элдэв зүйлд мөнгө үрдэггүй. Загварын араас хөөцөлддөггүй, бас орчин үеийн цахилгаан хэрэгсэлд шунадаггүй.

Надад ямар нэгэн зүйл хэрэг болбол би чанар болон өөрийнхөө шаардлага дээр л суурилж худалдан авалтаа хийдэг болохоос үүнд брэнд огт чухал биш. Би 27 настайдаа л анх машин авч байлаа. Урьд нь надад түүний хэрэг байхгүй байсан юм.

4. Би өөрийгөө ганц удаа эрхлүүлчихэд яахав дээ гэдэг үгнээс татгалз

Хэт өндөр хэрэглээ нь орчин үеийн нийгмийн нэг дутагдалтай тал.

Мөнгөөр гачигдаж байсан ч хамаагүй, өөрийгөө элдэв зүйлээр эрхлүүлэх нь хуримтлал үүсгэх сонирхолгүй байгааг илтгэнэ.

Бид хамтдаа их сургуулиа төгсөж, насанд хүрсэн хүмүүсийн амьдралд адилхан түвшинд хөл тавьцгаасан. Бид одоо 27 настай, хоёулаа гэрлэсэн. Түүний нөхөртэйгөө амьдардаг хотын амьдралын өртөг манай хотоос арай бага ч, эсрэгээрээ тэдний гэр бүлийн орлого манайхаас хавьгүй өндөр. Гэсэн хэдий ч тэдний гэр бүл байнга л мөнгөгүй байдаг бол нөхөр бид хоёр 50 гаруй сая төгрөгийн хуримтлал үүсгэж чадсан. Тэдний мөнгөгүй байгаагийн гол шалтгаанууд нь гудамжнаас үнэтэй кофе авч ууна, үнэтэй ресторанд хоол иднэ, шинэ iPhone гээд л… Олж байгаагаасаа илүү мөнгө үрэх шиг амархан зүйл үгүй. Ялангуяа өөрийнхөө шунал, дадал зуршлыг дарж чадахгүй бол шүү дээ.

5. Үл хөдлөх хөрөнгөтэй болох

Үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад өөрсдөө амьдарна уу, түрээслүүлнэ үү огт хамаагүй. Үл хөдлөх хөрөнгийн үнэ инфляцтай холбоотойгоор жилээс жилд өсөж байгаа нь үнэн.

 Би үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Өөртөө 50 сая төгрөгөөр хөөрхөн байртай болтлоо нэгэн хоолны газрын шөнийн ээлжинд ажилладаг байлаа. Яг тэр л хэмнэлээрээ ажилласаар, амралтын өдрүүдэд байрандаа засвараа хийнэ. 8 жилийн дараа гэхэд байшин минийх болж, үнэ нь одоо 80 сая төгрөгт хүрчээ. Өнгөрсөн жил бас дахиад нэг байр худалдаж авсан, тэгээд эхний байраа сарын 500 мянгаар түрээслүүлчихсэн.

6. Мэргэжлээ эсвэл ажлаа солих

Залуу байгаа дээрээ элдэв зүйл туршиж үзэхээс бүү ай. Өөрийнхөө авьяас, чадлыг нээх боломж бий гэдэгт итгэлтэй байгаарай. Өөрийнхөө дуртай ажлыг хийж өндөр орлоготой болох боломжийг эрэлхийл. Мөн ажил төрөлд нь ахиц гарахгүй байгаа байгууллагатай зууралдаад байх хэрэг огт байхгүй шүү. Таны туршлага, мэдлэгийг өндрөөр үнэлэх зах зээл хэдэн зуугаараа бий.

Бидний дансанд 40 сая төгрөг бий, бид 24 настай. Би хуримын гэрэл зурагчнаар ажлын гараагаа эхэлсний дараа өөрийнхөө онлайн сургалтыг явуулдаг болсон. Сургалт явуулах нь илүү орлого олох юм гэдэг нь шууд л мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ эхнэр бид хоёр маш даруухан амьдрахыг хүсдэг. Бидэнд моодны хувцас, тансаг машин байхгүй.

7. Хоол хийж сур

Зөвхөн онцгой тохиолдолд л нийтийн хоолны газарт орж байгаарай. Гадуур хооллох, хөнгөн зууш идэх нь зөвхөн түрийвчин дэх хэдийг нимгэлээд зогсохгүй эрүүл мэндэд ч хортой. Эрүүл хоол хүнс нь үнэтэй түргэн хоолноос хавьгүй чухал юм шүү.

Өөрөөр хэлбэл хамгийн хэмнэлттэй бөгөөд эрүүл хувилбар – гэрийн хоол. Ресторанд хэзээ ч ордоггүй гэж хэлэхгүй, маш онцгой тохиолдолд л гадуур хооллодог. Гэртээ даруухан хэрнээ хангалуун үдэшлэг зохиох мөнгөнөөс хэд дахин илүү мөнгийг ресторанд төлөх хэрэг гардаг.

Үүний оронд 15 мянган төгрөгийн архи авч ямар нэг жимстэй миксердээд рестораны 100 мянган төгрөгний үнэтэй коктейль хийчихнэ. Сарын орлого чинь 2-3 сая бол яах вэ, ингэж тансаглаж болох л юм.

8. Хялбар аргаар мөнгө олох тухай бодоод ч хэрэггүй

Хялбар аргаар мөнгө олдоно гэж хэзээ ч байхгүй. Эргэлзээ төрүүлсэн урхи, сугалаа нь юу ч үгүй хоосон л үлдээж мэдэх юм. Санхүүгийн зах зээл мэтийн их орлого авчрахаар итгэл төрүүлэм ажил маш их хүчин чармайлт, мэдлэг шаарддаг бөгөөд хүссэн бүхэн энэ салбарт амжилт гаргаад байж чаддаггүй.

Хэмнэлттэй, хүмүүжилтэй байх гэдэг сайн хэрэг, гэхдээ өөрийгөө барьж чадахгүй байгаа хүмүүсийг би буруутгаж эс чадна. Тийм ээ, тэд үрэх ёстойгоосоо илүү ихийг үрж байна, гэхдээ тэд амьдралын амтыг өөрийнхөө хүссэнээр авч байна шүү дээ.

Энэ байдлаа ч тэд өөрчлөхийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсэхэд тэд санхүүгийн хувьд найдвартай л гэж итгэхээс өөр аргагүй. Мөнгө таашаал авахын тулд л ашиглах хэрэгсэл. Эцсийн эцэст, бидний авсанд нэг их юм багтах ч үгүй шүү дээ. 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!