Эрүүл мэнд

Махыг хэтрүүлэн идэх нь таны биед ямар нөлөөтэй вэ?

Мах нь бидний хоол хүнсний чухал бүтээгдэхүүн, гэхдээ түүнийг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой. Энэ нь таны биед уургийн хэт илүүдлийг бий болгодог нь батлагджээ. Та бүхэндээ бие эрхтэнд махыг хэтрүүлэн хэрэглэснээс бий болох 11 эрсдлийг танилцуулья

1. Бөөрний чулуу үүснэ

Амьтны гаралтай уураг нь ПУРИН гэж нэрлэгдэх нэгдлүүдийг агуулдаг. Эдгээр нь шээсний хүчил болон задардаг бөгөөд энэ хүчлийн хэмжээ хэтэрхий их байвал танд бөөрний чулуу үүсдэг. Та үүнээс сэргийлэхийн тулд махны хэрэглээг хязгаарлан, ус зохих хэмжээгээр хэрэглэнэ.

2. Шингэний дутагдалд орно

Шээсний хүчил ихсэх талаар дээр дурдсан бөгөөд энэ ихэсснээр таны ам ангах, цангах мэдрэмж төрнө. Бөөр нь хортой хог хаягдлыг цэвэрлэж байдаг тул энэ тохиолдолд та байнга шингэн зүйл ууж байх хэрэгтэй.

3. Өтгөн хатна

Махан хоол хүнс нь уураг ихтэй, эслэг багатай байдаг. Эслэгийг ихэвчлэн жимс, хүнсний ногоо, үр тариа зэргээс авдаг бөгөөд таны хоолны жоронд энэ төрлийн бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалгаарай. Өтгөн хаталт, гэдэс дүүрч зовиурлах нь таны биед эслэгийн хэмжээ хэт бага байгааг илтгэх анхны шинж тэмдэг юм. Тиймээс эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

4. Толгой өвдөнө

Мөн усны дутагдал нь толгой өвдөхөд хүргэдэг. Өөрөөр хэлбэл усны дутагдлаас цус өтгөрч, тархи руу очих хүчилтөрөгчийн хэмжээг багасдаг гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр, салами, хотдог зэрэг махан бүтээгдэхүүн нитрат их хэмжээгээр агуулагдаг тул тархи руу цус урсах урсгалыг хаадаг байна.

5. Зүрхний өвчинд өртөнө

Хоол хүнсэндээ эслэг их хэрэглэх тутам зүрхийг тань хамгаалах болно. Хэрэв та ихэвчлэн мах иддэг бол өндөр хэмжээний эслэг байхгүй гэсэн үг юм. Махны хэрэглээг хэтрүүлэх нь зүрхэнд муу бөгөөд ханасан өөх тос нь зүрхний өвчинд өртөх магадлалыг 3 дахин нэмэгдүүлнэ.  Өөрөөр хэлбэл холестерины түвшинг нэмэгдүүлдэг.

6. Байнга өвчилнө

Маханд агуулагдах ханасан өөх тос нь биед байгаа үрэвслийг арилгах ямар нэгэн антиоксидант агуулдаггүй. Та эдгээр антиоксидантыг ихэвчлэн жимс, хүнсний ногоо, үр тарианаас авах бөгөөд хүнсэндээ олон төрлийн өнгөтэй хоол хүнс хэрэглэх нь зохимжтой. Зарим жимсний өнгө нь зарим бүлгийн антиоксидант пигмент байдаг.

7. Амнаас эвгүй үнэр гарна

Уураг, тос өндөр, нүүрс ус бага агуулсан хоол хүнс нь бие махбодид кетон үүсгэдэг.  Кетонууд нь амьсгалаар ялгардаг бөгөөд ацетон шиг үнэртдэг. Хэрвээ та кето дэглэм барьж байсан бол дээрх шиг амьсгалын асуудлыг мэдэх байх. Тиймээс хоол хүнсэндээ нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаарай

8. Үс болон хумс хэврэг болно

Махан бүтээгдэхүүнд Витамин С бага агуулагддаг. Витамин С нь таны арьс, үс, хумс болон бусад зүйлийг сайхан харагдууладаг коллаген уургийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та үс, хумс, арьсныхаа тааламжгүй өөрчлөлтийг анзаарсан бол хоолны дэглэмээ эргэн харж, мах идэхээ багасгах хэрэгтэй.

9. Яс хэврэгшүүлнэ

Уургийн өндөр хэмжээний нэгдэл нь шээсээр биед байгаа кальцийг алдагдуулдаг. Кальци нь таны ясанд зайлшгүй байх ёстой . Таны бие кальци үйлдвэрлэдэггүй. Энэ нь зөвхөн таны идэж буй хоол хүнсээр дамжин эсвэл нэмэлт тэжээлээр нөхөгддөг. Хэрэв хангалттай биш бол таны яс хэврэгшинэ.

10. Байнга ядарна

Мах агуулсан хоол хүнсийг бидний хоол боловсруулах систем шингээхэд тун тааруу бөгөөд ногоо, жимснээс илүү хэцүү байдаг. Ийм учраас махан хоол хүнс идсний дараа таны бие нозоорч, ядардаг.

11. Цаг уурын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулна

Та ядаж 7 хоногийн аль нэг өдрийг махгүй өдрөөр сонгоорой. Энэ нь таны биед төдийгүй хүрээлэн буй орчинд сайн нөлөөтэй. Ингэснээрээ та илүү урт удаан амьдарч, хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулан, цаашлаад малын нядалгаанд ч махны хэрэглээг багасгаж өгч байгаа юм.

ХЭРВЭЭ ДЭЭРХ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АЛЬ НЭГ ТАНД ИЛЭРЧ БАЙГАА БОЛ ХООЛНЫХОО ДЭГЛЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААРАЙ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!