Амьдрал

Жимсэн дээр наасан код юу илэрхийлдэг вэ? Хэрвээ код нь 8-ын тоогоор эхэлж байвал жимсийг худалдаж авахаас татгалзах нь зөв

Та жимсэн дээр наалтыг өмнө нь анзаарч л байсан байх. Гэхдээ наалтан дээрх тоо нь юуг илэрхийлдэг болохыг мэдэх үү? Энэ нь олон улсын стандартын дагуу тавьдаг код юм байна. Та бүхэнд цаасан дээрх кодын дагуу жимс хэрхэн сонгох зөвлөгөөг хүргэж байна.

3 эсвэл 4-өөр эхэлсэн 4 оронтой тоо

Энэ нь хөдөө аж ахуйн технологийн стандартын дагуу жимсийг тарьж ургуулсныг илтгэнэ. Ихэнх тохиолдолд жимсийг химийн бордоо ашиглан тарьж ургуулсан байдаг.

9-өөр эхэлсэн 5 оронтой тоо

Жимсийг аливаа химийн бордоогүйгээр органик аргаар тарьж ургуулсан. Хамгийн эрүүл сонголт юм.

8-аар эхэлсэн 5 оронтой тоо байвал

Хэрвээ код нь 8-ын тоогоор эхэлж байвал жимсийг худалдаж авахаас татгалзах нь зөв. Учир нь энэ кодоор генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг тэмдэглэдэг байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!