Амьдрал

Угаалга хийхдээ эдгээр нууц аргуудыг ашиглаад үзээрэй

Өдөр бүр бид цагаан хэрэглэл, хувцас гэдэг энэхүү даавуун бүтээгдэхүүнийг ашигладаг билээ. Бидний өмсөж буй хувцас амархан тоос, шороо болдог болохоор заавал цэвэрлэж угаах шаардлагатай байдаг. Иймд манай сайт та бүхэнд хэрэг болж магадгүй дараах хувцсаа цэвэрлэх сонирхолтой аргуудыг хүргэж байна.

1. Угаалгын машиныг ам зайлагчаар цэвэрлэх боломжтой

Угаалгын машиныг тодорхой хугацааны дараа цэвэрлэх шаардлагатай байдаг. Гэвч цэвэрлэгч бүтээгдэхүүн тийм ч хямд биш байдаг болохоор тэр бүр цэвэрлээд байдаггүй билээ. Тэгвэл өөр нэг цэвэрлэх арга бол ам зайлагчаар цэвэрлэх боломжтой байдаг байна. Та угаалгын нунтаг хийдэг хэсэг рүү хагас аяга буюу 100-150 мл ам зайлагч шингэн хийж халуун усанд угаах горим дээр тааруулаарай. Ингэснээр наалдсан хог, үс, бактерууд цэвэрлэгдэх болно.

2. Өнгөө алдсан цагаан хувцасыг цайруулах арга

Хэрвээ таны хайртай цагаан хувцас өнгөө алдсан бол дараах аргыг хэрэглээд үзээрэй. 6 ширхэг аспириныг бүлээн усанд хийж найруулна. Бэлдсэн усандаа хувцсаа 6 цаг байлгаарай. Үүний дараа угаалгын машиндаа хийж угаана, хийж угаахдаа угаалгын нунтаг, мөн нэмж 5 аспирин нунтаглаад хийгээрэй. Ингээд таны цагаан хувцас дахин шинэ мэт боллоо.

3. Хүүхдийн шампунь ашиглаж ноолууран цамц угааж болно

Ноолууран цамц дулаахан бас тухтай мэдрэмж өгдөг. Гэвч угаах нь тийм ч амар биш байдаг болохоор олон хүмүүс тусгай цэвэрлэгээнд өгдөг. Тэгвэл танд үр дүнтэй бөгөөд санхүүд хэмнэлттэй арга хүргэж байна. Эхлээд бүлээн усанд шампунь хийгээд хөөсөртөл нь хутгах хэрэгтэй. Дараа нь ноолууран хувцасаа 10-15 минут дэвтээнэ, үүний дараа хувцасаа үрэх биш базах хэлбэрээр угаана. Хэсэг бүрийн гүйцэт угаасны дараа угаалгын машинд мушгаж болно. Мушгаж дууссаны дараа газар цэвэрхэн даавуу нь дээр тэгшхэн дэлгэж хатаана.

4. Саравчтай малгайг аяга таваг угаагчинд угааж болно

Бүхий л насны эрчүүдийн өдөр тутмын хувцасны салшгүй хэсэг нь болсон саравчтай малгайг угаах зөв арга олно гэдэг амаргүй. Угаалгын машин ашиглавал хэлбэрээ алдаж, саравч нь хугардаг бол гараар угааж хатаах нь өнгийг нь алдуулдаг. Тэгвэл саравчтай малгайг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь аяга таваг угаагч машин ашиглах гэнэ. Энгийн тохиргоон дээр нь тааруулж, аяга таваг угаагч шингэн ашиглахад л нөхөр, хүүгийн тань дуртай саравчтай малгай хэлбэр, өнгөө алдалгүй цэвэрлэгдэнэ.

Та юу гэж бодож байна? Эдгээр аргууд танд таалагдаж байна уу?

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!