Амьдрал

Чи төдийгөөс өдий хүртэл нэг ч зовлон тоочилгүй өөрийн үүрэх бүхнээ энэ хүртэл үүрч ирлээ. Хүн өөрийн үүрэх зовлон жаргалаа үүрч…

Эрт цагт юм гэнэ. Хоёр эмэгтэй зэрэг айлын эхнэр болж, удалгүй ээж болцгоож олон хүүхэдтэй өнөр өтгөн айлын эзэгтэй нар болжээ. Тэгээд өөрсдийн үр хүүхдийн сайн сайхны төлөө Бурхан багшид хандаж Аз жаргалын цэцэрлэгт очих зам асууж.

Бурхан багш тэгтэл хол орших нэг уулыг зааж тэнд Аз жаргалын цэцэрлэг бий.Тэгэхдээ тийшээ эхлээд энэ гуалин модыг өөрсдөө хүргэж чадвал араасаа хүүхдүүдээ авчирч тэнд амьдрахыг чинь зөвшөөрнө гэж л дээ.Тэд зөвшөөрч замдаа гарч гэнээ. Явах зам хол,гуалин мод маш том бас хүнд байж.Хоёр ээж гуалингаа арай ядан чирж явжээ. Тэгэхдээ нэг ээж байсхийгээд л Бурхан минь.

Энэ гуалинг минь жаахан ч гэсэн багасгаач дээ.Би арай л их зовж байна.Үгүй бол үр хүүхдүүдээс минь надад хэн нэг нь туслаг гэж гуйх юм гэнэ.Тэр болгонд нь Бурхан багш гуалинг нь багасгаж өгсөөр байгаад удалгүй гуалин нь тэврээд явсан ч болох хэмжээнд очиж л дээ.Харин нөгөө ээж нь үг дуугүй гомдолгүйгээр гуалингаа чирч явж.Гуалин чирсэн газраар тодоос тод зам гарч явжээ.Эцэст нь хоёр ээж хүрэх газраа хүрчээ.

Гэтэл Аз жаргалын цэцэрлэг байх уулын бэлд томоос том гүнзгий ангал байх юм гэнэ. Хоёр ээж яах учраа ололгүй хэсэг зогслоо. Тэгтэл том гуалингаа чирсээр ирсэн ээжид Бурхан багш ингэж хэлжээ. Чи төдийгөөс өдий хүртэл нэг ч зовлон тоочилгүй өөрийн үүрэх бүхнээ энэ хүртэл үүрч ирлээ. Хүн өөрийн үүрэх зовлон жаргалаа үүрч, зөв явах гэдэг хойшидын үр удамдаа хийх хамгийн том буян юм. Чиний гаргасан зөв жимээр тэд чинь ч бас зөв явж,зөв амьдраад эцэст нь энэ Аз жаргалын цэцэрлэгт хүрч ирнэ гэж хэлээд үүрч ирсэн гуалин модыг нь том ангал дээр тэгнүүлж тавин гарах гүүр хийж өгчээ.Нээрээ тэгтэл ээжийнхээ гуалин чирсэн мөрөөр явсаар хүүхдүүд нь ч бас Аз жаргалын цэцэрлэгт ирж чаджээ. Харин замын турш зовлон тоочин, гомдол мэдүүлж явсан ээж ангалын наана гацжээ. Хүүхдүүд нь ээжээ ололгүй төөрч будилан өөр замаар явцгааж гэнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!