Амьдрал

С.Уран 6-р ангидаа Б.Амараад дурлаж байжээ

Балжиннямын Амарсайхан: 1977 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Төмөр замд бага насаа өнгөрөөжээ. Оюутан нас: СУИС-ийн кино драмын ангыг 1999 онд одоогийн хамгийн алдартай олны танил жүжигчид болсон С.Болд-Эрдэнэ, Навчаа, Ялалт, Баясгалан Б.Эрдэнэбилэг нартай нэг анги хамт олон болон төгсжээ.

Анхны кино: Б.Бадар- Ууган агсны найруулсан Уулын хөх сүүдэр кинонд анх тоглсон гэж ярьдаг ч түүнээс өмнө ангийн нөхөдтэйгээ нийлэн Дурлалд тавтай морил хэмээх инээдмийн кинонд тоглож байсан. Гэсэн ч тэр киногоо дэлгэцэнд гаргалгүй хав дарсан гэдэг. Тэрбээр энэ тухайд Өө, тэгж онигоо болоод яахав ээ. Битгий гаргаарай гэж анхны киноноосоо ичсэн гэдэг.

Эхнэр: Хувийн амьдралаа дэлгэх дургүй түүний эхнэрийг олж харах завшаан Academy Awards 2022 шагнал гардуулах ёслолын үеэр олдсон юм. Түүний ханийг С. Уран гэдэг бөгөөд Mongolian Connection, Итгэл киноны ерөнхий продюсер хийж олонд танигдсан.

Монголдоо л Холливудын од гэгддэг жүжигчин Б.Амараагийн эхнэр 2021.06.14 амаржиж 5 дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Өдгөө 13 жил ханилж буй хос хоёр хэн хэн нь салбартаа үнэлэгдсэн карьер өндөртэй, үлгэр жишээ хос хэмээн нэрлэгддэг.

Ингээд 4 охин, 1 хүүгийн үлгэр жишээ аав, ээж юм. Эхнэр С. Уран нь нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй. Амараа эхнэрээсээ 9 насаар ах. Эхнэр нь анх бүр 6-р ангийн охин байхдаа Амраагийн төгсөх курсдээ тоглосон дуучин Ган-Эрдэнийн Чамтай хамт явмаар байна дууны клипнээс үзээд ямар хөөрхөн ах вэ гээд зүрхэндээ хадчихсан гэнэ.

Тэгээд заяаны хань зам дээр гэдэгчлэн оюутан болсон хойноо санамсаргүйгээр танилцаж байжээ. Анх удаа уулзаад л бараг анхны харцаар дурлачихсан. Эмэгтэйчүүд дасаж дурладаг гээд ихэвчлэн ярьцгаадаг, харин би азтай анхны харцаар дурласан хэмээжээ.


1 жил үерхэж байгаад хэсэг хугацаанд холбоогоо тасалсан юм. Тэр хугацаа л их зүйлийг ойлгуулсан, эргээд Амрааг бодоход түүний хэлсэн үг үйлдэл хоёр нь ямар ч зөрүүгүй байсан. Энэ бол их ховор зан чанар. Бас түүнтэй л байвал сэтгэлд амар тайван мэдрэгдээд, ирээдүйд юуг ч хийж бүтээгээд, юуг ч даваад туулчих юм шиг мэдрэмж зүрхэнд дандаа хамт байсан.

Тэгээд л энэ хүн юм байна даа гэж шийдсэн хэмээн ярьжээ. Шашин: Түүнийг Христийн шашинтай гэдэгт хүмүүс тэр бүр итгэдггүй. Тэр ч бүү хэл Б.Амарсайханыг Монголдоо томд тооцогддог “Амьд үг” цуглааны идэвхитэй гишүүн гэж ярьдаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!