Амьдрал

АЯЛАЛД ГАРАХДАА АНХААРАХ 10 ЗӨВЛӨМЖ

Аялалд нэн шаардлагатай зүйлсийг талаар бэлдлээ. Энд өөрт хэрэгтэйгээ бэлтгэж замдаа гарвал саадгүй аялахад тустай билээ.

1. Шинэ дугуйтай бол хамгийн сайн

Машин юун дээр явдаг вэ гэж бодож байсан уу? Хариулт нь мэдээж дугуй. Гэр бүлийн тань аюулгүй байдал, аяллын уртад итгэлтэй байх ёстой ганц зүйл бол дугуй. Тэгэхээр энэ бүгдийг дааж явдаг дугуйгаа шинэ бас найдвартай брэндээр сонгож замд гараарай.

2. Хүнсний чанар

3-4 хоногийн аялалд ногоо, махтай явах шиг сайхан зүйл үгүй. Аян замын уртад ядарсны орой нойтон махтай хоол идэх шиг жаргал үгүй. Тэгэхээр үүнийг шийдэхийн тулд хүйтнээ барьдаг сав, мөс зайлшгүй хэрэгтэй. Богино аялалд таны хүнсийг муутгахгүй.

3. Хөгжимгүй аялал уйтгар

Өвөл л аккумулятор чухал гэж бодож явсаар байна уу? Үгүй шүү. Зун хамгийн их аккумулятор суудаг. Яагаад гээч, хөгжмөө асаагаад орхихоор нөгөөх нь дорхноо суучихдаг. Байнга холбогчоор холбох төвөгтэй бас ойр хавьд туслах машин олдоо ч уу үгүй ч үү тиймээс найдвартай цахилгаантай байх хамгийн чухал.

4. Хөлрөх хамгийн хэцүү

Ээдээ халуун наранд явахад нуруугаар хөлрөөд явах ч хэцүү шүү, ялангуяа арьсан суудалтай машинуудад их тохиолддог асуудал. Үүнийг даавуун суудлын бүрээс тавьж шийдэж болно. За энэнээс гадна хүүхэд шуухад авч явдаг болхоор салон ч бараг гал тогоо шиг болно доо.

Үүнийг цэвэрлэх тал дээр айлтгүй. Даавуу суудлын бүрээс байхад л авч угаагаад цэвэрлэчихнэ. Тэгэхээр энэ бол аялалд тав тух ч бэлэглэнэ, дараа нь үүсэх асуудлаас ч сэргийлдэг чухал зүйл.

5. Хүүхдийн тав тух ба аюулгүй байдал

Хүүхдэд машины өөрийн суудал томдоод унтах үед нуруу туруу, хүзүүг нь эвгүй болгоод байдаг аюултай. Энэнээсээ болоод ууртай сэрэх ч аюултай. Тиймээс яг зориулалтын хүүхдийн суудлыг хол замд хэрэглэж дадаарай. Өөрийн гэсэн орон зайг үүсгэхээс гадна тухтай бас хамгийн чухал нь аюул эрсдлийн үед найдвартай хамгаална.

6. Мартаж санахыг аль тэр гэхэв дээ

Нэг танил маань багануурт түлхүүрээ машин дотроо түгжиж хаагаад хотоос сос түлхүүрээ захиж авчруулж билээ. Сосгүй байсан бол цонхоо хагалаад олддоггүй ховор шилээ гаднаас захих шаардлагатай болох гээд байсан хэрэг л дээ. Тиймээс ер нь хөдөө гадаа ч гэлтгүй запас түлхүүргүй бол хувилуулаад авчихсан байхад тун зүгээр. Дараа нь тэр түлхүүрээсээ ориг түлхүүрээ хувилуулаад авч болдог нь бүр том давуу талтай.

7. Дугуйн хийг суллах шаардлага гардаг

Шавар, цас, элс зэрэг сул хөрстэй газар дугуйн барцалдах чадварыг нэмэхийн тулд хийг суллаж саадыг давдаг. Хэрвээ компрессоргүй бол энэ бодол үлгэр мэт замхарч хүчээр нь дайруулахаас өөр аргагүйд хүрнэ. Нөгөө талдаа хол замд дугуй хагарчихвал компрессороор хийлсээр байгаад дугуй засвар орчихдог талтай. Тэгэхээр хэрэг болохоор эд байгаа биз?

8. Багтахгүй бол багтаамжаа нэмээрэй

Яаж гэж үү? Дээр нэг хоосон зай яваад байна даа тэрийг нэмэлт багааж байдлаар ашиглаад хөнгөн эд зүйлсээ хийгээд явчихвал тун зүгээр. Зориулалтын уут байдаг бөгөөд тэр нь ус, тос шороо нэвтрүүлдэггүй давуу талтай. Гол нь хүнд биш хөнгөн зүйлээ авч яваад хэрэггүй үедээ хураагаад хадгалчихдаг давуу талтай. Жилдээ ганц хоёр удаа хөдөө явдаг бол эдийн засагт хэмнэлттэй хамгийн зүгээр сонголт.

9. Шалавчны үндсэн 5 үүрэг

Бохирдлыг хивсэнцэрлүү нэвтрүүлэхээс сэргийлнэ
Амархан цэвэрлэгддэг материалтай бол ариун цэврийн асуудалд толгой өвдөхгүй
Тав тухыг нэмэгдүүлнэ
Дуу чимээг тусгаарлана
Тиймээс шалавч сонгохдоо эдгээр зүйлсийг анхаарч худалдан авалт хийгээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!