Гоо сайхан

Аман дотор юм гарах нь юутай холбоотой вэ?

Аман дотор юм гарах Амны хөндийд гардаг цайвар шархыг афт гэнэ.

Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шаргал өнгөрөөр хучигдсан байдаг. Дархлаа суларсан үед уруул, хацрын дотор талд ихэвчлэн гарах бөгөөд хэл, тагнай, буйлан дээр гарна. Дахилт ихтэй, жилд 2-3 удаа, өвдөлт ихтэй хэдий ч, ихэвчлэн богино хугацаанд 7-14 хоног аяндаа эдгэрдэг юм.

Шалтгаан Афт шарх гарах гол шалтгаан нь ядарч сульдах, биеийн дархлаа буурах явдал юм. Мөн эмэгтэйчүүд лүү өвчлөмтгий байдаг нь дааврын шалтгаантай хүчин зүйлстэй холбоотой. Афт гарахад нөлөөлдөг сэдрээгч хүчин зүйлсээс гол хэдийг дурдвал

  • Сөрөг стресс, нойргүйдэл, ажлын ачаалал
  • Амны салстын гэмтэл хазах, шүдний эмчилгээ, хатуу сойз
  • Эрдэс, амин дэм дутагдал Витамин В12, төмөр, фолийн хүчил гм
  • Зарим хүнс ба хүнсний харшил шоколад
  • Сарын тэмдгийн мөчлөг ба дааврын өөрчлөлт
  • Зарим эм химийн бодис ам зайлагч, шүдний оо зэрэг болно.

Афт ихэвчлэн 10 – 40 насныханд гарах ба зарим хүмүүст нэгээс хоёр хоногийн өмнө шарх гарах тэр хэсэг газарт чимчигнэж, халуу оргиж мэдрэгдэнэ Эмчилгээ Дархлаа сайжруулах эм бэлдмэл хэрэглэх хэрэгтэй.

Манай ард иргэдийн дунд дархлаа сайжруулан гэхээр янз бүрийн витамин уудаг энэ нь маш буруу юм. Учир нь витамин бол хүний хоол хүнсээрээ авч чадахгүй байгаа эрдэсийг л нөхөж өгдөг.

Ямар ч хяналтгүй дураараа их витамин ууснаар хортой болон хоргүй эдийг эмгэгээр тэжээж томруулах аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй. Шорвог, хэт халуун ногоотой хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн шингэн зүйл уухад их өвддөг тул цай, ундааг гуурсаар уувал өвдөхгүй. Мөн ариутгагч уусмалаар амаа зайлах арга хэмжээ авч болно.

Харин антибиотик хэрэглэх шаардлагагүй. Эцэст нь хамгийн гол сэдрээгч болдог ажлын ачаалал, стрессээ зохицуулж нойр хоол сайтай, шингэн зүйлээ сайн ууж байх нь чухал гэдгийг битгий мартаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!