Гэр бүл

Нэгэн монгол бүсгүй нялх хүүхдээ унтах зуур бага багаар хийсээр хашаандаа мини усан оргилуурыг хийж дуусгажээ

Сүүлийн жилүүдэд иргэд маань орон сууц гэлгүй гэр хороололд ч сайхан амьдрахыг эрмэлзэх болсон. Гэр хороолол гэхээр хар бор амьдрал төсөөлөгддөг цаг ард хоцорчээ. Хаана амьдарч байгаадаа бус хэрхэн амьдарч байгаа нь хамгаас чухал гэдгийг хөдөлмөрч зангаараа үлгэрлэн харуулж яваа олон сайхан хүмүүс байгаа юм. Тэдний нэг нь Жижгээ хэмээх бүсгүй.

Тэрээр нөхрийгөө ажилдаа явсан хойгуур нь нялх хүүхдээ унтаж байх зуур бага багаар хийсээр хашаандаа мини усан оргилуурыг хийжээ. Эмэгтэй хүн учир усан оргилуурыг хийхэд төвөгтэй байсан нь мэдээж. Харин тэрээр YOUTUBE-дэх бичлэгийн тусламжтайгаар ийнхүү гайхалтай ажлыг ганцаараа хийж дуусгасан гэнэ.

Үүнээс гадна нөхрийнхөө охиндоо хийж өгсөн тоглоомын байшинг хаягдал материалаар чимэглэн будаж охиндоо гүнжийн байшин болгож засварлаж өгсөн байна.

Цонхон дээрх цэцгийг айлын хаях гэж байсан цэцгийг авч ашиглажээ.

Харин энэ чүүлийг мөн л адил айлын шатаах гэж байсан 6 талт майхны материалыг авч ашигласан байна.

Шал нь  паракет гэнэ шүү. Айлын засвар хийгээд сольсон хуучин паракетыг нь авч ийнхүү шаланд нь хийж өгсөн гэнэ.

Харин  ханын обойны хувьд жилийн өмнө засвар хийгээд илүү гарсан обойгоо гаргаж ирэн ханыг нь чимэглэжээ. Ийнхүү тэрээр нэг ч төгрөгийн зардал гаргалгүй бяцхан охиндоо сэтгэлээ шингээж гүнжийн байшинтай болгож чаджээ. Охин харин байшиндаа хононо хэмээн зөрүүдэлж байгаа гэнэ лээ.

Сошиал орчин хөгжсөн энэ үед хөдөлмөрч нэгэн нь хийсэн бүтээсэн зүйлээ цахим хуудсанд тавьснаар олон хүмүүст хашаа, байшингаа тохижуулах сэдэл урам зоригийг өгсөөр байгаа юм. Тэдний нэг нь хашаандаа ногоон зүлэг бүхий амралтын бяцхан байшинг гэр бүлийнхэндээ зориулж бүтэн нэг сарын турш ганцаараа хийж гүйцэтгэсэн залуу юм.

Түүний энэхүү пост олон мянган хүмүүст хүрч хийсэн ажлаас нь санаа аван хашаагаа тохижуулах хүсэлтэй хүмүүс нилээдгүй байсан. Энэ мэт Монгол залууч хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хөдөлмөрлөж чадвал гэр хороололд ч хүссэнээрээ сайхан амьдрах боломж байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!