Амьдрал

Шал угаадгаа юун их юманд боддог юм

Миний бие GS25 гэх ая тухтай дэлгүүрт ажилладаг 20 ч хүрээгүй байгаа оюутан. Өдөр угааж байсан шалан дээр маань нэг настай эгч гишгээд явахаар нь Эгчээ та тойроод явчхаж болох болов уу? гэж асуухад өөдөөс уурлаж Энэнээс өөр яаж явах юм. ШАЛ УГААДГАА ЮУН ИХ ЮМАНД БОДДЫН гэхэд гол зурах шиг болсон. Ер нь хүмүүс ажил амьдралынхаа хамаг стрессээ үйлчилгээний байгууллагын оюутан хүүхдүүдэд их гаргадаг юм байна лээ…

Шал угаадаг байсан ч ер нь яадаг юм. Амьдрах гээд л явж байгаа шүү дээ. Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ ганцхан хором ч болтугай хүлээцтэй байгаасай гэж хүсэх гэсэн юм аа. Над шиг олон оюутан залуус сурахын хажуугаар амьдралаа болгох гээд л явж байгаа шүү дээ.

Батдолгор Мөнхжин

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!