Ордууд

Мөнгө төгрөгөөр тасрахгүй баян чинээлэг амьдрах хувьтай төрсөн ордууд

Охин: Энэ ордныхон хамгийн эхэнд байх нь зүй ёсны хэрэг.Тэд санхүүгийн тогтвортой байдлыг сайн хянадаг яаж мөнгө олох бэ? Юунд зарцуулах вэ юунд болохгүй вэ? гээд бүх зүйлд хянамгай маш мэдрэмжтэй байдаг.

Хилэнц: Энэ ордныхон бүх төрлийн зүйлийг маш амархан хялбараар хийчихдэг хийж чадахгүй зүйл гэж байхгүй.Тэд зорьсон зорилгодоо заавал хүрдэг хичээнгүй тууштай хүмүүс. Хилэнцийн ордныхон үргэлж хөдөлмөрлөж хичээнгүй байдаг бөгөөд хийсэн бүх зүйл нь маш хурдан амжилтанд хүрч карьер нь маш хурдан өсдөг тул хүмүүс тэдэнд маш их атаархдаг.

Матар: Энэ ордныхон жинхэнэ амьдралын төлөө хөдөлмөрлөж хичээж зүтгэж сайн сайхан амьдарч мөнгө олохыг үргэлж зорьж хангалуун амьдрахын төлөө төрсөн хүмүүс юм. Матрын ордныхон санхүүгийн тал дээр маш чанга хий дэмий хэрэггүй зүйлд мөнгөө үрээд байдаггүй. Тэд гэр бүлийнхээ санхүүг ирээдүйд тогтвортой байлгахын тулд мөнгөө хэрэгцээтэй зүйлд зарцуулж тэр хэмжээгээрээ ч мөнгө нь өсдөг.

Мэлхий: Энэ ордныхон мөнгө хуримтлуулдаггүй хэрнээ санхүүгээ барих тал дээр маш чанга.Шаардлагатай үедээ зарцуулах мөнгөний хэрэгцээ тэдэнд маш их тулгарсан ч мөнгөө тэд яаж ийгээд олдог хааяа буруу замаар мөнгө олдог,хааяа шөнийн цагаар ажил хийдэг. Мэлхийн ордныхон ямар ч ажлыг түргэн шуурхай нягт нямбай хийж чаддаг.Тэд хадгаламж нээлгэн гэсэн бодолтой байдаг ч баяжсан хойноо л хадгаламжтай болно гэж боддог. Тэдний нэг сул тал нь 30 нас гармагцаа мөнгөний төлөө хөдөлмөрлөж ажиллах нь багасаж эхлэдэг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!