Амьдрал

Манай хүн хүүтэй минь сайхан харилцаатай биш байлаа. Тархи жижигтэй, тэнэг хүмүүс л хүний хүүхдийг хайрладаг..

Би бага ангийн хүүтэй ганц бие байж байгаад хүнтэй суусан эмэгтэй байна. Ер нь зарим шинэ аав нь хүүхэдтэйгээ Нүд үзүүрлэж, гу тааж, байнга тоглоомоор доош нь хийж, энэ яав ч олигтой хүн болохгүй гэж байнга хэлж, нүд үзүүрлэх байдлаар ханддаг. Манай хүн хүүтэй минь сайхан харилцаатай биш байлаа.

Тархи жижигтэй, тэнэг хүмүүс л хүний хүүхдийг хайрладаг гэж хэлэхэд нь үнэхээр хэлэх ч үг олдоогүй. Хүүгээ өмөөрч л хааяа м уудалцана. Хүү минь байнга хамт байхгүй эмээ дээрээ ихэвчлэн байдаг.

Тэгээд л хаа нэг хамт байх болуул ер нь л ёозгүй, ярианых нь өнгөнөөс андашгүй байдаг. Энэ л асуудлаас болоод ганцаараа байхдаа хүнээс нууцаар маш их уилж байсан. Намайг хичнээн хайрладаг ч гэсэн өрнөөс минь унасан хүүг минь хайрлах битгий хэл байнга ингээд байх үнэхээр хецүү байдаг байсан.

Намайг хайрлаж байхаар хүүг минь хайрлаж байвал ямар сайхан бэ гэж их бодогддог. Ээж хүн үрээ өмөөрөх хамгаалах байгалийн араншиг амьтдад хүртэл байдаг биздээ.

Элдэвээр хэлээд байхаар нь өмөөрч м уудалцана. Нас бага байгаа хүүхэд учир мэдэхгүй, жаахан том болоод өөр болно гээд л өмөөрнө. Хүүг минь өөрийн юм шиг хайрлаж чадахгүй ч, зүгээр л элдэв янзаар басам жилж, доош хийхгүй энгийн айлын хүүхэдтэй харилцаж байгаа шигээ ядаж ханддаг болчуул би аз жаргалтай эмэгтэй болохоор байдаг байлаа.

Нэг өдөр хүү минь нөхөрт маань Ааваа та яагаад миний хайртай ганц аав байж надад ингэж мүүхаи хандаад байгаа юм, бусад аавууд дандаа хүүгээ эрхлүүлдэг. Гэхдээ ийм байсан ч Би таньд хайртай ааваа та намайг хэзээ ч битгий орхиорой гээд тэврээд авсан.

Манай хүний нүднээс нулимас урсаад л байсан. Энэ цагаас эхлэн нөхөр маань миниы хүүг аминаасаа илүү хайрладаг болсон. Ийм л мундаг хүүтэй хүндээ би. Хүүгээрээ одооч бахархаж байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!