Амьдрал

Краш-аа хэрхэн эвтэйхэн найрах вэ?

“Crush” буюу бидний сэтгэлийн жолоогоо алдаж, харах бүрийд хацраа улайлган догдлоход хүргэдэг тэр хүмүүст хэрхэн өөрийгөө мэдүүлж, бас нэг их “weird” сэтгэгдэл төрүүлэхгүйгээр найрах вэ? Ямартай ч наашаа суугаад энэ анхан шатны аргуудыг сонирхоод үзээрэй.

  1. Өөрийнхөөрөө байх

Хэн ч хууран мэхлэлтэд дургүй. Тэр тусмаа өөрөөсөө өөр байх гэж хичээсэн хүнд бүр ч дургүй. Та дараа нь эвгүй байдалд орохгүйн тулд анхнаасаа л байгаагаараа байсан нь дээр.

  1. “Friendzone”-дуулахгүй байх тал дээр анхаар

Маш олон хүн тэдэнтэй ойр дотно байх гэж хичээх үедээ өөрсдийгөө “найз” гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Үүнээс болоод таны хүссэн шиг биш энгийн нөхөрлөл болоод дуусах магадлалтай тул тэр хүний дэргэд байхдаа өөрийн мэдрэмжийг бага багаар ч болтугай мэдрүүлж байгаарай.

  1. Зарим зүйлийг нууцлаг хэвээр үлдээ

Өөрийн бүх мэддэг чаддаг зүйлээ гаргаж харуулахыг хүсдэг нь мэдээж. Гэхдээ бүх зүйл нь хэтэрхий ойлгомжтой, нээлттэй байх үед цааш сонирхох сонирхол буурч мэднэ. Зарим зүйлийг нууц хэвээр, оньсого, таавар мэт байлгаж сураарай.

  1. Яриа өдөх гэж хэт хичээх хэрэггүй

Тэр хүнийг хүсээгүй байхад нь ч юм уу, завгүй байх үед нь хүртэл байнга юм бичиж, яриа өдөх хэрэггүй. Залхааж мэдэх аюултай учраас аль болох тохиромжтой үеийг хүлээж байгаарай. Бас үргэлж сонин содон сэдвээр дүүрэн байхгүй бол ярих зүйл дуусч, чимээ аниргүй байдал үүсэхэд аль аль нь эвгүйцэх вий.

  1. Хэт чаргууцалдах хэрэггүй

Нөгөө “сталкер” гэдэг төрлийн хүн болж харагдах хэрэггүй шүү, гуйж байна. Энэ нь бусдад туйлын эвгүй мэдрэмж төрүүлдэг. Юм болгон дээр нь дагаад, булангаас ширтээд, гэр лүү нь дагаад, амьдралынх нь нарийн ширийн болгоныг мэдээд байвал хэн ч гэсэн эвгүйцнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!