Амьдрал

Өглөө босонгуутаа дараах 4 үйлдлийг хийж хэвшээрэй

Бясалгал тархиний хөгшрөлтийг удаашруулахаас гадна ой санамжийг сайжруулдаг Эрүүл саруул, энх тунх байхад хүмүүсийн өдөр тутамдаа хийгээд зуршчихсан зуршил хамгаас чухал байдаг. Та дараах зуршлуудыг хэвшил болгож чадвал урт наслах нэг үндэс болдог аж. Эдгээр үйл явцыг хийж дадахад танд нимбэг, ус, зөгийн бал, түүнчлэн устөрөгчийн хэт исэл хэрэг болно.

Хэлээ цэвэрлэх

Бид өглөө бүр л шүдээ угаадаг. Тэр дундаа өглөө зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг бол хэлээ цэвэрлэх бөгөөд ам арчилгааны үндэс суурь гэж хэлж болно. Хэлээ цэвэрлэхдээ шүдний сойзоороо цэвэрлэж болох ч зориулалтын хусуураар цэвэрлэвэл бүр сайн.

Хэлээ яагаад цэвэрлэх ёстой вэ?

-Хэлээ цэвэрлэснээр та ходоод гэдэсний замын нян болон олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна.

-Хэлэн дээрх нян болоод өвчин үүсгэгчүүд нь амнаас эвгүй үнэр гарах, амны хөндийн өвчнөөр өвчлөх нэг шалтгаан болдог.

Нэг аяга халуун бүлээн ус

Буцалгаагүй, шүүсэн усыг халуун бүлээн болтол нь халаах бөгөөд буцалгахгүй. Нэг аяга халуун бүлээн усандаа нэг зүсэм нимбэг хийж хутгаад юм идэхээсээ өмнө 20 минутын турш бага багаар ууна.

Нимбэгтэй ус нь юунд ашигтай вэ?

-Нимбэгтэй ус нь хоол боловсруулах системийг хэвийн ажиллахад сайнаар нөлөөлдөг. Мөн ийм ус ууснаар бие организм хоол хүнс хүлээн авахад бэлтгэгдэж байна гэсэн үг юм.

-Бодисын солилцоог сайжруулж, турахад тустай.

-Элэг цэвэрлэнэ.

-Нимбэгний шүүсэнд олон бичил элементүүд /кальци, фосфор, натри, кали, магни, төмөр/ , мөн В болон С-ийн бүлгийн амин дэмүүд ихээр агуулагддаг.

Юм идэхийн өмнө зөгийн бал хэрэглэх

Өглөөний цай уухаас 10 минутын өмнө цайны халбагаар нэг зөгийн бал идээд араас нь ус ууна. Харин зөгийн бал маань цэвэр байгалийн гаралтай, шинэ байх ёстой.

Өглөөд халбага зөгийн бал идэх нь юунд хэрэгтэй гэж?

-Зөгийн бал нь амин дэм болоод бичил элементүүдийн эх булаг. Түүнд тархины үйл ажиллагааг дэмжихэд, мөн бие организмыг эрч хүчээр хангахад нөлөөлдөг фруктоз, глюкоз агуулагддаг.

-Дархлаа сайжруулдаг.

-Зөгийн бал нь антиоксидант шинж чанартай тул хөгшрөлтөөс сэргийлдэг.

Устөрөгчийн хэт исэлтэй уусмалаар амаа зайлах

Өглөөний цайгаа уусны дараа устөрөгчийн хэт исэлтэй уусмалаар амаа зайлна. Ингэхдээ 50 мл буцлаагүй усанд дээр 3%-ийн устөрөгчийн хэт ислээс 5-7 дуслыг хийж хутгана.

Яагаад устөрөгчийн хэт исэлтэй уусмалаар амаа зайлах хэрэгтэй вэ?

-Шүдний өвчин болоод буйлны үрэвсэл, шүд цооролоос урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга.

-Амнаас гарах таагүй үнэрийг арилгадаг.

-Шүдийг цайруулдаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!