Амьдрал

Угаалгын өрөөнд эдгээр 7 зүйлийг БҮҮ хадгалаарай. Учрийг нь та мэдээд шууд

Хүн өдөрт дунджаар 30 минутыг угаалгын өрөөнд зарцуулдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнийг хүн бүр угаалгын өрөөнд ашигладаг ч энэ нь тэдгээр зүйлсийг угаалгын өрөөнд хадгалах ёстой гэсэн үг биш юм. Халуун, хүйтэн, чийгшил гээд бүхий л зүйл өөрчлөгдөж байдаг уг өрөөнд бүтээгдэхүүний чанар алдагдахаас гадна эрүүл мэндэд нөлөөлж болох юм.

Хатуу саван

Хатуу савангаа шүршүүрийн хажууд болоод ус хүрэх газар байрлуулах нь саванг хайлуулж, урсгаж байдаг. Харин хатуу саванг хадгалах хамгийн зөв арга бол нүхтэй тавиур дээр байрлуулж, хуурай газар хадгалах юм.

Нүүр будах багс

Багсанд бактери үржихээс сэргийлэхийн тулд ойр ойрхон цэвэрлэж, хуурай байлгах ёстой байдаг. Харин цэвэрлэж дуусаад хуурай газар хадгалж, үстэй талыг нь дээш харуулах хэрэгтэй. Халуун, чийгшил ихтэй орчин нь бактери үүсэх нөхцөл болдог.

Үнэртэй ус

Үнэртэй усыг угаалгын өрөөнд хадгалах үед үнэрэнд нь нөлөөлж исгэлэн мэт болгодог. Үүний оронд шүүгээнд хадгалбал зохистой.

Ванны алчуур

Хэрэглэсэн, чийгтэй ванны алчуурыг угаалгын өрөөнд хадгалах нь хамгийн буруу үйлдэл. Угаалгын өрөөний халуун агаар, чийгшил нь алчууранд бактери үүсгэж улмаар арьсанд нөлөөлж байдаг. Ванны алчуурыг 3 удаа хэрэглээд угааж, сайтар хатаасны дараа хэрэглэвэл зохимжтой.

Нүүрний тос болон бусад бүтээгдэхүүн

Гоо сайхны бүтээгдэхүүнээ сайтар таглаагүй бол угаалгын өрөөний халуун агаар нөлөөлж улмаар үйлчилгээг эсрэгээр нь эргүүлдэг. Та гоо сайхны бүтээгдэхүүнээ угаалгын өрөөнөөс гадуур хадгалж байгаарай.

Үнэт эдлэл

Угаалгын өрөө бол үнэт эдлэлийн байх газар огтоос биш. Хэт их чийгшилтэй орчин нь эдлэлийг хурдан хугацаанд исэлдүүлж, гялалзах чанарыг нь алдагдуулдаг байна. Цэвэр алт биш л бол чийгтэй орчин нөлөөлдөг.

Шүдний сойз

Хүн бие засчхаад усаа татах үед нян, бактериуд 5м хүртэл өндөрт хөөрч шүдний сойзон дээр буудаг байна. Шүдний сойзоо аль болох нойлоос хол, хуурай газар байлгахыг шүдний эмч нар зөвлөдөг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!